СПОРТ

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болов. Тус барилдаанд Төв аймгийн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Б.Одгэрэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Харин дунд шөвгийн наймд у.х М.Бадарч, у.ө.и.н Ч.Хөхчирэнгэр, у.н Ш.Дарханбат, а.а Т.Ядамсүрэн нар үлдэв. Аймгийн начин Л.Энхсаруул зүүн, барууны магнай П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва арслангуудыг нэг хоёрын даваанд цувуулж давсан нь энэ өдрийн онцлох барилдаан байлаа. Дараагийн барилдаан 10-р сарын 29-ний 14 цагаас Нийслэл хотын 380 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-02-05 14:25

Donde Puedo Comprar Cialis http://buyciaonlinex.com/# - cialis 20mg price at walmart Amoxicillin Infection Buy Cialis Lilly Brand Cialis

Холбоотой мэдээ

Back to top button