ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хүүхдэд олгосон мөнгөн тэтгэмж 25.5 тэрбум төгрөгөөр буурчээ

НДС-ын орлого энэ оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 257.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 тэрбум буюу 38 хувиар өсөхөд тэтгэвэр авагчийн тоо өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

ТДС-гаас 484.3 мянган хүнд 806 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 99 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тооцоолж үзвэл тэтгэврийн насныхан 17.6 мянгаар нэмэгджээ.

ТДС-гийн зарлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16, тэтгэмжийн даатгалын сангийн зардал 33.2 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, тэтгэврийн даатгалын сангийн зарлага 113.7, тэтгэмжийн даатгалын сангийн зардал 12.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Сангийн зардал өссөн гэдэг нь тэтгэвэр болон тэтгэмжийн сангаас гарч буй зардал өссөнтэй холбоотой юм.

Харин эсрэгээрээ Нийгмийн халамжид хамрагдсан хүний тоо болон нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурсан нь хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой байна. Тодруулбал, 1.17 сая хүүхдэд 341.5 тэрбум төгрөг олгожээ. Ингэснээр тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62900-аар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button