СПОРТ

Тусгай олимпын футзалын тэмцээн болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын тусгай олимпийн хороо, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах “Спорт бидний бахархал” сэдэвт тусгай олимпийн футзалын тэмцээн энэ сарын 23-нд болно.

МХБХ-ны футзалын ордонд болох уг тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд найман баг оролцох ба тусгай олимпийн дүрмийн дагуу явагдана.

Монголын хөлбөмбөгийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоогоор хангаж, тэмцээн уралдааны зохион байгуулалтад нь тусалдаг.

Тэмцээнд оролцох “Сайн найз” багийн дасгалжуулагч, “UB United” клубийн дасгалжуулагч Д.Чулуунболд “Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй МХБХ, Тусгай олимпийн хорооны хамт олонд баярлалаа. Тэмцээнийг зохион байгуулснаар оюуны бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмд идэвхтэй байж хөлбөмбөгөөр хичээллэх, өрсөлдөх, танилцаж, нөхөрлөх болох сайхан боломж олгодог. Дэмжин тоглогч хүүхдүүд маань ч бас юуны бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгож, нөхөрлөх өргөн цар хүрээ, утга учиртай тэмцээн юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-29 16:25

Pharmacy Online [url=http://apcialisle.com]Cialis[/url] Levitra Rx cheapest cialis Effet Viagra Image

Холбоотой мэдээ

Back to top button