НИЙГЭМНийгэм мэдээ

Үхрийн бааснаас био хий гарган, байгууллага халаах туршилт амжилттай болжээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гаргаж, айл халаах туршилтын ажил амжилттай болжээ.

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сараас эхлэн уг туршилтыг хийсэн байна. Франц улсын иргэн Дидье Буссьер зах зээлд буй барилгын материалыг ашиглаж, биогазын загвар үйлдвэрийг тус суманд байгуулсан аж. Улмаар эрчим хүч, дулаан гаргаж авахаар найм дахь сараа ажиллаж буй.

Дээрх үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг объектыг халааж байгаа ажээ.

Хархорин суманд нийтлэг хаягдсан дөрвөн төрлийн хогийн нэг нь үхэр, гахайн ялгадас болон цэвэрлэх байгууламжаас гардаг өөх тос ажээ. Өөх тосноос метан хий их ялгардаг бөгөөд нэг кг өөх тосноос 800 литр метан үүсэх боломжтой аж. Хэрэв нэг тонн өөх тосыг биотехнологийн аргаар боловсруулах юм бол 308 шоо дөрвөлжин метан хий үүсэж, 1653 кг нүүрстөрөгчийн давхар ислийг агаар орчинд ялгаруулахгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ажлыг 1993-94 онд Партизаны одоо Жарг�##�ант хорооны үхрийн хуучин ферм сөнөөгүй байхад Ногооны намын дарга байсан Басандорж боошигонд баас даран хийж хөх г�##� гаргаж байсан. Тэр үед улс ядуу байсан болохор дэмжээгүй тэгсгээд орхисон. Гадны хүн хийхээр шинэлэг гээд өөрийн хүн хийхээр тоодоггүй гадныхныг шүтсэн монгол зан гэж

Холбоотой мэдээ

Back to top button