СПОРТ

Волейбол: Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хятадын "Liaoning Donghua" клубт хожигдлоо

Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорисон билээ. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фукд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Энэ жилийн клубуудын Азийн аваргад нийт есөн орон оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн.

Тодруулбал, Тайланд-3, Иран-4, Казакстан-2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонгконг, Тайвань улсаас нэг нэг баг өрсөлдөх юм байна. Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Тэгвэл өнөөдөр манай улсын шигшээ баг болон БНХАУ-ын багийн тоглолтоор тус тэмцээн албан ёсоор эхэллээ.

Тоглолт монголын цагаар өдрийн 13 цагт эхэлсэн бөгөөд манай баг Хятадын "Liaoning Donghua" клубтэй тоглож ялагдал хүлээлээ. Тодруулбал, гурван үеийн турш тоглолт үргэлжилж 25:15, 25:13, 25:9 гэсэн онооны харьцаатайгаар хожигдов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зүгээр зүгээр. Хятадын баг айхтар байх оо. Туршлага сууж, сайжирч байгаад �##�аад өгөх цаг ирнэ ээ. Амжилт хүсье.

Зочин
Зочин

Туршлага сууна эмэгтэй багт баяр хүргэе!

ЗочинЗочин
ЗочинЗочин

Санаснаас хамаагүй сайн тоглосон байна Хятадууд чинь олимп дэлхийн аваргатай улс тэр хэмжээгээрээ тамирчид нь жигд хөгжсөн мундаг багуудтай Шигшээд байдаг тамирчид нь бараг баг болгоноос цугларсан байдаг

Зочин
Зочин

Бэлтгэл олигтой хийдэггүй золхуу ш тэ, олон тооны зөрүүтэй хожигдсон байна ичмээр юм

Зочин
Зочин

Kk

Зөнч
Зөнч

Туршлага сайн суугаарай,Хятадууд сайн шүү дээ.

Зочин
Зочин

За дэмий зүйл оролджийхоор гэртээ сууж бизнэсээ хийй. Хятадыг энэ зуундаа барахгүй

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

битгий тэнэгт

Холбоотой мэдээ

Back to top button