"Elixir Energy" Номгон талбай дахь хайгуулын өрөмдлөгийн ажлаа эхлүүлнэ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Elixir Energy" компани энэ оны гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Өмнө нь мэдээлсэнчлэн "Номгон" төслийн эхний шалтны үйл ажиллагаагаар мэдээлэл цуглуулах явц оны дунд үеийг хүртэл үргэлжлэх юм. Дараагаар нь Засгийн газартай албан тохиролцоонд хүрч, борлуулалтын шатны үйлдвэрлэлд шилжих ажээ. Мөн талбайн хайгуулын өрөмдлөгийн ажлаа удахгүй эхлүүлэхээ онцолсон юм.
Тайланд дараах зүйлсийг дурджээ. Үүнд,
НЭГТ. Манай улс руу хийн хоолой татах боломжтой
"Sinopec" компани ӨМӨЗО-д 400 км устөрөгч дамжуулах хоолой байгуулахаар болжээ. Ингэснээр "Elixir Energy"-ийн устөрөгчийн "Gobi H2" төслийг хэрэгжүүлж буй манай улс руу уг хоолойг сунгах боломж байгаа хэмээн мэдээлэв.
ХОЁРТ. Хийн оффтейк гэрээ
Хийн оффтейк гэрээ хийх сонирхол Монгол болон БНХАУ-д байгаа гэдгийг тус компани тодотголоо.
ГУРАВТ. Устөрөгчийн төсөлд хамтарсан компани байгуулна
Устөрөгчийн төслийн хүрээнд тус компани "SB Energy"-тэй 50:50 харьцаатай хамтарсан компани байгуулах ажээ. Уг ажлаа энэ ондоо багтан байгуулахаар төлөвлөсөн байна. "SB Energy" компани "Softbank Group"-ийн охин компани юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.