Г.Занданшатар: Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

УИХ-аас 2023 онд төрийн албан хаагчдийн нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх зорилтыг тавьж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа.
Ингэхдээ Япон, БНСУ зэрэг төрийн албаны соёл өндөр хөгжсөн улсуудын сайн туршлага дээр үндэслэн бүтээмжид суурилсан цалин хөлсний систем, хөдөлмөрийн адил үнэлэмжийн зарчимд шилжих шаардлагатай байгааг онцолсон юм.
Өнгөрсөн хугацаанд төрийн албаны цалин хөлсний тогтолцоо алдагдаж, ялгавар үүссэн нь шударга бус байдал үүсгэж байна. Иймд төсвийн тодотгол ойрын хугацаанд хийж төрийн албаны цалинг нэмэгдүүлж, улмаар үүсээд буй цалингийн шударга бус ялгааг цаашид арилгах боломж бүрдэнэ гэж тэрээр мэдэгдлээ.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах зэргээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг идэвхтэй авч хэрэгжүүлсний үр дүнд оны эхний улирлын гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ онд төсвийн нөхцөл байдал сайн байх төлөвтэй тул төрийн албаны цалингийн ялгааг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж УИХ-ын дарга мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАНДАНШАТАР ДАРГАА ХҮҮХДИЙН 100 МЯНГИЙГ ХҮҮХЭД БҮРД ӨГЧ ХАЙРЛА, ТЭТГЭВЭР НЭМЖ ХАЙРЛА, ХУДАЛДАГЧ ХУДАЛДААЧДЫН ДУРААРАА НЭМЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙГААГ ҮНЭН ЗӨВ ШАЛГАЖ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАЙРЛА
Үнэн л байгаасай , баяр хүргэе . Чи ойворгон , больчимгүй , бас ГЭНЭН шүү , цаад хотгор шанага хүрэлбаатартаа м�##�луулчихав - цаадах чинь : " инфиляцын түвшинтэй уялдуулна " гээд бүгдийг нь 6 - 9 % - иар нэмэх " сан�##� оруулж магадгүй шүү . Чи бол ард иргэдээ гэдэг ЖУДАГТАЙ монгол эр : - үгүй ээ , эхний ээлжид ц�##�ин - тэтгэвэрийг ХОЁР ДАХИН НЭМНЭ , 2024 оноос чиний сан�##�аар инфиляцтай уялдуулан нэмэх ХУУЛЬ гаргана гээд тас гүрийчихдэг юм шүү ... Ингэвэл �##��####�а ДУНДАЖ ДАВХРАГА үүсч магадгүй , үнэндээ ард иргэд - ахмад настнууд МОД ОО БАРЬСАН шүү ...
Төсвийн тодотгол хийнэ л гэхийн энэ чинь ядарсан арга шүү дээ. Ордог орлого чинь ороод л ирнэ.Энгийнээр хэлвэл иргэн хүн мөнгөгүй болоод эхлээд хүнээс авах авлагаа боддог шүү дээ, тэрийгээ тодотгол гээд гоё ярихын. Дараа нь гол орлого оруулдаг газруудаа шахаж мөнгө оруул гэдэг биз дээ. Төрийн өмчит хэдэн компани дээрээ ажиллаж �##�дагд�##�гүй ашигтай ажиллуулах т�##� дээрээ бөндгөрөө ажиллуул.