ЭРҮҮЛ МЭНД

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй хүүхэд оролцож байна

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн нийслэлийн БЗД-ийн 48-р сургуулийн спорт зааланд өнөөдөр эхэллээ.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиудын дунд хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдолыг олон нийтэд таниулан сурталчилсны үр дүнд хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, ард иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 насны 220 гаруй сурагчид оролцож байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button