Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Автомат системээр ажиллаж, дөрвөн улирал ургац өгдөг Монголын анхны ухаалаг хүлэмж

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль БНСУ-ын энэ салбарынхантай хамтран "Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв"-ийг одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 онд бүтээн байгуулжээ. Энэ төвийг Монголын хамгийн анхны ухаалаг хүлэмж хэмээн тодотгодог. Учир нь энэхүү хүлэмж бол тусгай технологийн тусламжтай автоматаар ажилладаг гэдгээрээ ихээхэн онцлог. Манай улсын хувьд мөн шинэлэг гэж хэлж болно.

Үүдээр ормогц шинэ ногооны үнэр хамар цоргиж, дөнгөж болц нь гүйцэж буй том улаан гүзээлзгэнэ нүдэнд эрхгүй тусна. Байдаг л нэг хүлэмжээс тэс өөр орчин мэдрэгдэхээс гадна энд ногоо ургахгүй бол өөр хаана ургах вэ гэх бодол ч төрнө. Тэд гидропоник буюу хөрсгүй тариалалтыг энд нутагшуулж амтат чинжүү, огурцы, таван төрлийн гүзээлзгэнэ, нарийн ногоо зэргийг хураан авч, мөн зах зээлд нийлүүлж байна.

Ухаалаг хүлэмж 2000 мкв бүхий том талбайтай ч ургамал хамгаалагч А.Мөнхтуул, Агрономич Б.Шүрэнцэцэг гэх энэ хоёр эмэгтэй л энд ажилладаг. Учир нь тухайн хүлэмж хүний оролцоогүйгээр ургамлаа усалж, гадаах цаг агаарын байдал, дотор орчны температур зэргээ өөрөө мэдэрч дээврээ нээж, хаах, хаяагаа буулгах, сөхөх мөн ургамал бүрт тохирсон бордоог нь зуурч өгөх ажлыг технологийн тусламжтай хийчихдэг учир хүний гар, ажиллагаа оролцоо төдийлөн бага аж.

Мөн энэ ухаалаг хүлэмжийг зөвхөн ногоо тарих, хураан авах зориулалтаар биш салбарынханд хэрэг тус болоосой гэдэг үүднээс сургалт, судалгааны бааз хэмээн тодотгож буйг онцлох нь зүй.

Ингээд "Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв"-ийн мэргэжилтнүүдийн яриаг хүргэе.

Ургамал хамгаалагч А.Мөнхтуул

-Хүлэмж автоматаар өөрөө ажилладаг тул бид ургац хураах, арчлах ажлыг л хийдэг-

-Монголын хамгийн анхны ухаалаг хүлэмж хэмээн тодотгож буйн учир, онцлог юунд байна?

-ХААИС-ийн харьяа болон олон улсын төслөөр энэхүү ухаалаг хүлэмжийг өмнө жил барьсан. Энэ хүлэмж маань хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн гэдгээрээ ихээхэн онцлог. Өөрөөр хэлбэл, технологийн аргаар ихэнх зүйлээ шийдсэн буюу хүний гар оролцохгүйгээр систем дэх өгөгдлийн хүрээнд өөрөө ажилладаг. Жишээлбэл, дуслын усалгааны системийг бид ургамлаа услахдаа ашигладаг. Энэ систем нь мэдээж хүний оролцоогүйгээр хүлэмж дэх ногоогоо услах бөгөөд бүх хөрс, ургамалд усалгаанд заасан зохист хэмжээгээр жигд хийгдэнэ гэсэн үг. Товчхондоо энэ том хүлэмжийн усалгааг автомат системийн тусламжтайгаар л хийчхэж байгаа юм. Бид оролцох шаардлагагүй. Харин бид автомат системдээ зөв тохируулга хийх л үүргийг гүйцэтгэж буй. Бүх зүйлийг нарийн тааруулж өгөх ёстой. Мөн энэ системийн онцлог нь ургамалдаа хэрэгтэй байгаа бордоо, тэжээлийг найруулаад өгчихдөг. 

-Анхдагч гэж тодотгож болох өөр онцлог тал бий юу?

-Манай дээвэр хаяавчууд автоматаар нээгдэж хаагддаг. Ингэхдээ агаарын температур, гадаах агаар, орчны чийгшил хэдэн хувьтай  байна гэдгээс хамаараад өөрөө мэдрээд, ургамалдаа тохируулан нээгдэж хаагддаг. Энэ бол манай хүлэмжийн бас нэгэн онцлог давуу тал юм л даа. 

-Өөр?

-Энэ том 2000 мкв талбайд л гэхэд одоо хоёрхон хүн ажиллаж байх жишээний. Энэ ч утгаараа хөдөлмөрийг хэд дахин хөнгөвчилж буй сайн шийдэл. Мөн ургацын алдагдалд орох боломжгүй.  Биднээс зөвхөн хураалт, арчилгаа л шаарддаг.

-Хүлэмж нарны эрчим хүчээр ажилладаг тул тог, цахилгаанд мөнгө зарцуулдаггүй. Энэ нь санхүүгийн хэмнэлтийн хувьд бодит сайн шийдэл болж чадсан-

-Ямар ч төрлийн тариалан эрхлэгчдэд ус бол амин чухалд тооцогдох зүйл шүү дээ. Усаа хэрхэн шийдсэн бэ, худаг байна уу?

-Манайх хүлэмжин доороо гүний худагтай. Үүгээрээ усалгаа, усны асуудлаа шийддэг. Ингэхдээ 16 тоннын хэмжээтэй төмөр саванд усаа шавхдаг. Харин тэрхүү ус маань автоматаар сорогдоод таримлууддаа очдог гэсэн үг. 

-Гадаа том том хэмжээтэй нарны дэлгэцүүд байрлуулсан байсан. Ямар үүрэг гүйцэтгүүлэхээр энд байршуулсан тухай асуумаар санагдсан?

-Манай хүлэмж нарны эрчим хүчээр ажилладаг. Ингэж шийдсэний учир гэвэл ийм төрлийн хүлэмж маш их хэмжээний тогийг зарцуулдаг онцлогтой. Тиймээс нарны эрчим хүчгүйгээр шууд шийдсэн бол тогны төлбөр мөнгөнөөс эхлээд санхүүгийн бодит бэрхшээлүүд тулгарч эхэлнэ л дээ. Тиймээс энэ шийдэл манай хүлэмжийн бас нэгэн давуу тал болж байгаа юм. 

-Хүйтний улиралд хэрхэх вэ?

-Энэ хүлэмж маань дөрвөн улирлынх. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд ч боломжтой. Өмнө жилийн хувьд ч гэсэн 12 сар тасралтгүй ажилласан. 

-Манайхтай адил олон хүлэмж бий болсноор өрсөлдөөн үүсэж, үнэ буурахаас гадна бид хүнсний аюулгүй байдлыг тогтоох боломжтой-

-Ургац авахын тухайд?

-Ургац авахын хувьд тухайн тарималаасаа шалтгаална гэсэн үг. Учир нь таримал бүр өөр өөрийн биологийн насжилттай. Тэгэхээр ургамал биологийнхоо насжилтаас хамаарч ургацаа өгдөг гэсэн үг. Тасралтгүй өгөөд байна гэдэг ойлголт байхгүй. Гүзээлзгэнэ ч мөн адил. Биолгогийн насжилт нь дууссан бол тухайн ургамлыг унтуулдаг. 

-Үүнтэй адилхан олон хүлэмж бий болгож чадвал бидэнд юу ирэх вэ?

Хамгийн түрүүнд хүнсий аюулгүй байдал хангагдах боломжтой гэж хэлнэ. Мөн хүнсний зөв хэрэглээ. Жишээлбэл манайхан мах, гурил түлхүү иддэг онцлогтой. Эсвэл ногоо байнга авч хэрглэхээр хэтэрхий үнэтэй тусдаг гэдэг ч юм уу. Бас дээрээс нь өвлийн нөхцөлд олдоц бага. Тиймээс ийм төрлийн олон тооны хүлэмж бий болгож чадах юм бол эрүүл зөв хооллолтын тал дээр өөрчлөлт гарч эхэлнэ. Нөгөө талаар энэ чиглэлд олуул болоод ирэхээр өрсөлдөөн бий болж үнэ буурч, тогтворжино. Ингэснээр иргэдийн хүнсний хэрэгцээ хэвийн хангагдаж эхлэх боломжтой. 

-Энэ салбар мэргэжлийн боловсон хүчний тухайд дутагдалтай гэж харагддаг. Тоон үзүүлэлт, статистик ч мөн нотлодог. Мэргэжлээрээ ажиллаж буй хүний хувьд юу гжэ хардаг вэ?

-Боловсон хүчний хувь бид өрөөсгөл ойлголттой байдаг. Жишээлбэл, газар тариалангийн хүн гэхээр л навсайгаад, гундаад явж байдаг юм шиг, тийм байх ёстой юм шиг хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүний хувьд жаахан хэцүү ажил бол мөн. Гэвч нөгөө талаас техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед газар тариалангийн салбар ч мөн дагаад хөгжиж байна шүү дээ. Гагцхүү энэ талаар иргэдэд боловсрол, мэдлэг л олгох хэрэгтэй байна. Ер нь ойлгоод, дурлаад амтыг нь мэдрээд ирвэл хэцүү санагдахгүй. Харин ч илүү боломж байна гэж хардаг. Мөн үүнд суурь боловсрол, ойлголт чухал нөлөөтэй. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбарын тэр дундаа газар тариалангийн талын мэргэжлүүд технологийн дагуу хөгжөөд бүр л илүү боломжтой, ирээдүйтэй болоод байгаа гэдэг талаас нь ч юм уу.

Агрономич Б.Шүрэнцэцэг

-Таван сортын гүзээлзгэнэ, нарийн ногоо тариалж, зах зээлд нийлүүлж байна-

-Хэдэн төрлийн гүзээлзгэнэ ургуулж байна?

-Манайх таван төрлийн сорт тариалж байгаа. Үүнд дөрвөн улирлын, өвлийн сортууд багтаж буй. Одоогийн байдлаар түүвэрлэн хураалтаа хийж байна. 

-Таван өөр сортын гүзээлгэнэ тариалж байгаа гэж хэллээ. Ялгаа нь юу вэ?

-Жишээлбэл сорхян нь өндөр ургадаг, том навчтай сорт. Харин албион, санто, пламинго, чарлот зэрэг сортууд нь үүнийгээ бодвол намхан, жижигхэн. Үүгээр сортын ялгаатай байдлыг таних боломжтой гэсэн үг. Жимсний хувьд ч гэсэн амтаараа ялгаатай, өөр өөр. Жишээлбэл сорхян чихэрлэг амттай бол пламинго илүү исгэлэн, навч нь зузаан байдаг. Тэгэхээр сорт сортоосоо шалтгаалаад өөр өөр ургалттай гэсэн үг. Жимсний хэмжээний хувьд гүзээлзгэнэ маань тоос хүртээлт сайн явагдах юм бол ерөнхийдөө том байдаг гэж ойлгож болно. Харин эсрэгээрээ тоос хүртээлт муу явагдах юм бол жимснүүд маань жижигхэн сууж эхэлдэг. 

-Болцын хувьд хэр уддаг бол?

-Цэцэглэснээс хойш 60 хоногийн дотор жимсээ өгдөг. Манайх энэ жил төлөө авах гэж жаахан оройтуулсан. Төл оройтохоор жимсээ өгөх хугацаа нь мөн хойшилсон. Ер нь бол цэцэглэснээс хойш 60 хоногийн дотор жимсээ өгөх буюу үүнээс хойш хураалтаа тасралтгүй явуулах боломжтой. 

-Нарийн ногоо бас тариалж байгаа гэсэн?

-Тийм ээ. Огурцы болон амтат, гашуун чинжүү, помидор тариалж байгаа. 

-Зах зээлд хэрхэн нийлүүлж байна?

-Бид эдгээр ногоо болон гүзээлзгэнээ и-март сүлжээ дэлгүүрт борлуулж байгаа. Гэхдээ манайх цэвэр ашгийн буюу бизнес хийх зорилго тээгээгүй. Хамгийн гол нь сургалт судалгааны бааз гэдгээрээ онцлог.

-Ургамал тариалах, ургуулах гэдэг хүүхэд өсгөхтэй адил хайр, халамж шаарддаг чухал ажил. Ургац хураалтын дүн бол хэр ажилласныг нь шударгаар хэлээд өгдөг онцлогтой-

-Цаашид тариалалт хийх ногоо жимсний төрлөө олон болгох зорилго бий юу?

-Зорилго бол мэдээж бий. Гэхдээ энэхүү хүлэмж маань ХААИС-ийн сургалт, судалгааны бааз учраас туршилт судалгааны ажлууд түлхүү тавигдана. Энд багш нар, оюутнууд ирж янз бүрийн судалгааны ажил явуулахаас гадна олон төрлийн сортын ургамал зэргийг тарих, турших боломжтой. Харин бид аль амжилттайг нь үргэлжлүүлж, эндээ ургуулах тал дээр ажиллах болно.

-Үүдээр орж ирэхэд цэцгүүд харагдсан?

-Одоохондоо гоёлын болон мандлын 5-6 төрлийн цэцэг тариалж байгаа. Үүнд ховор болон нийтлэг ургадаг цэцгүүд багтсан. Цэцгийг бол ямар нэгэн дэлгүүрт нийлүүлэх арилжааны зорилгоор биш, энэ орчноо гоё сайхан болгож, тохижуулахаар ургуулж байгаа юм.

-Аливаа ургамал, жимсийг ургуулна гэдэг өөрөө маш их хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг шүү дээ. Хамгийн сайхан үе нь хэдийд вэ таны хувьд?

-Ургамал үр байхаасаа эхлээд соёолоод гарч ирэх хүртлээ нялх хүүхэд шиг гэж хэлж болно. Тиймээс үр байхаас нь эхлээд чин сэтгэлээсээ хайрлаад, маш сайн халамжлаад ургуулсны үндсэн дээр өнөөдрийн энэ үр дүнд хүрдэг. Тиймээс энэ ажил бол чин сэтгэлийг ихээр шаарддаг. Мөн түүнийгээ дагаад маш их хөдөлмөр зардаг онцлогтой. Тийм ч учраас гоё сайхнаар урагж өндийсөн байхыг нь хараад урам авч мэргэжилдээ илүү дурласаар л байдаг даа. Товчхондоо бол хэрхэн хандаж байгаа нь ургацаас хамаардаг гэж хэлж болно. Ургац хэрхэн хөдөлмөрлөсний үр дүнг нь хэлээд өгдөг. 

-Ажил их үү. Өдрийн турш л завгүй байдаг шиг санагддаг?

-Өглөө эрт ажил эхэлдэг. Хүлэмж учраас өдрийн цагаар их халдаг онцлогтой. Тиймээс өглөө эрт болон орой нарны илч буурах үеэр ажлуудаа төлөвлөж хийж таардаг. Ногоо тариалах ургуулах гэдэг угаас маш их ажил л даа. Амрах чөлөө завгүй байдаг гэж хэлж болно. Бид хоёрын хувьд өмнөх орой нь мараашийн хийж ажлуудаа төлөвлөөд, хуваарилж авдаг. Өнөөдөр л гэхэд би помидороо сойгоод нөгөө охин маань огурци хариуцаж байх жишээний. Одоо бид огурцигээ хураах ёстой. Энэ мэтчилэн хийх ажил их ээ. Нэг л мэдэхэд орой болчихсон байдаг. 

-Ярилцсанд баярлалаа

Ухаалаг хүлэмжийн пэйж хуудсыг энд дарж үзнэ үү.

"Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв" нь Улаанбаатар хотоос 40 км зайд буюу Ар гүнтэд байрлаж байна.

Холбогдох утасны дугаар: 88052562

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2023 10:55

Хөгжлийн банкны хулгайн мөнгөөр ийм хүлэмжүүдийг байгуулаач аа, нийт хүн ардын хүнсний хангамжийн асууд�##� биз дээ

Зочин
Зочин
5 сар 10, 2023 11:13

Ямар гоё юм бэ.шүлс гоожиж байна. Авч идэх юмсан

Зочин
Зочин
5 сар 10, 2023 11:14

Ар гүнтэй юм байна манайхтай ойрхон юм байна.нэг очиж үзье дээ

Зочин
Зочин
5 сар 10, 2023 11:16

Маш их хөдөлмөр шүү

Зочин
Зочин
5 сар 10, 2023 11:16

Экспортын юм авч идэж байхаар эх нутгийн хөрсөнд ургасан жимсээ идэцгээе ээ

Зочин
Зочин
5 сар 10, 2023 15:41

Агроэкоогийн захир�##� А.Буянбаатар гээд мундаг з�##�уу энэ төслийн зохицуул�##�тыг хийж бүтээн байгуулж байна. Амжилт хүсье.

Зочин
Зочин
5 сар 10, 2023 16:00

Очиж үзэж туршлага судлаж болох болов уу?

Зочин
Зочин
5 сар 11, 2023 00:33

Хаанаас авахы

АЛТАНЧИМЭГ
АЛТАНЧИМЭГ
5 сар 11, 2023 12:41

Ямар гоёёё юм бэ
Эко, өөрийн гараар тарьж ургуулсан цэвэр бүтээгдэхүүнүүд
Миний зорилго цэцэг, мод бут, жимс, нарийн ногоо тарьж ургуулах, хэрэгцээгээ хангах, бас цаашлаад санхүүгийн хэрэгцээгээ хангах

Яг иим хүлэмжтэй болмоор байна
Очоод сур�##�цаж болох уу
Холбаа барих дугаар ????

Миний дугаар 8804 0946

И мартад нарийн ногоонууд ямар хаягтай зарагдаж байгаан бол

Лавлаа
Лавлаа
5 сар 11, 2023 14:35

Сайхан мэдээ байна Сургах, түгээн дэлгэрүүлэх, хамтарч хэрэгжүүлж байгаа газартайгаа холбож өгөхийх хичээх нь чух�##� юм АМЖИЛТ!!!

Дарийжав
Дарийжав
5 сар 13, 2023 17:36

Сайн байна уу очиж үзэж болох уу туршлага суд�##�ж сург�##�танд хамрагдъя

Эрдэнэтуяа
Эрдэнэтуяа
5 сар 21, 2023 17:55

Өө яасан гоё юм бэ иргэдэд нэмэгдэхгүй үнээр нь авах боломж олгодог бол?

Зочин
Зочин
11 сар 12, 2023 19:40

Yasan mundag yum be ochij sonirhoj bolohuu

Холбоотой мэдээ

Back to top button