Нийгмийн

БҮТ: Үнэлгээний шалгалтаар I-IV түвшинд багтсан багш 10-25 хувийн урамшуулал авна

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн үнэлгээний талаар БҮТ-ээс мэдээлэл хийлээ.

Багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг 2023 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Энэ хөндлөнгийн үнэлгээгээр хоёр дахь удаагаа зохион байгуулах бөгөөд багш нарын гүйцэтгэл, хөгжил, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа аж. 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус 705 сургуулийн 30077 багш хамрагдана. Нийт зургаан түвшинд үнэлнэ. Мөн багш нарын ажиллаж байгаа бүс нутгаар нь харилцан адилгүй байдлаар үнэлэх юм. Түүнээс гадна бүх талаас нь буюу эцэг эх, хамтран ажиллагсдаас нь асуумж авах замаар гээд үнэлгээг олон хувилбараар хийнэ. Ингээд I-IV түвшинд үнэлэгдсэн багшид 10-25 хувийн урамшуулал олгохоор төлөвлөсөн байна.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БШУ-ны сайдын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-нд уншиж ойлгох, зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар, зохион найруулж бичих чадвар зэрэг агуулгаар тус бүр 50 оноо бүхий А, Б хувилбараар зохион байгуулж дүн оноог гаргажээ.

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс 30879 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс шалгалтад 26017 шалгуулагч тэнцэж, 4862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй. Түүнчлэн улсын хэмжээнд 800 оноо авсан 36 шалгуулагч байна. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ-ийг жилдээ хоёр удаа авдаг болсон. Энэ жил зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулах учраас Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв болон арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй ч журамд зааснаар шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой. Төр хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Тэгэхээр Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо авч чадаагүй хүүхэд их дээд, сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш. Тийм учраас босго оноондоо хүрээгүй, шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид, гадаадаас ирсэн иргэдэд боломж олгох үүднээс Монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон" гэлээ. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2023 11:52

Яанаа,монгол хэлээ төгс сураагүй байж юун гадаад хэл вэ

Холбоотой мэдээ

Back to top button