Нийгэм мэдээ

"ЭЕШ өгөх 550 хүүхэд холбогдож сэтгэлзүйн зөвлөгөө авсан"

Боловсролын үнэлгээний төвөөс  “Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчдадаа зориулан мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлжээ.

Энэ талаар БҮТ-өөс тодруулахад, "Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна. Тэдгээрийн ихэнх нь шалгалтын өмнөх айдас, түгшүүр, мэргэжил сонголт, сэтгэл зүйн хямралын асуудлаар хандсан байна.

Зөвхөн хүүхэд төдийгүй цөөн тооны эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхдэдээ хэрхэн дэмжлэг өгөх талаар зөвлөгөө авчээ. Мөн үлдсэн хэсэг нь стресс, уур бухимдал, ганцаардал, шийдвэр гаргалт, үе тэнгийнхний дарамт шахалт, хүчирхийлэл, хувийн зохион байгуулалтын талаар сэтгэл зүйчидтэй холбогдсон байна. Өдөрт дунджаар 100 хүүхэд холбогдож байгаа бөгөөд энэхүү зөвлөгөө, үйлчилгээ маань зургадугаар сарын 24-нийг хүртэл ажиллана” гэлээ.

Шалгуулагч та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол

  • Боловсролын үнэлгээний төвийн чатбокс
  • 8808 1549, 8955 1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button