Нийгэм мэдээТанд хэрэгтэй

БҮТ: 2026 оноос элсэгчид суралцах чадварын шалгалт өгдөг болно

Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр /2024.02.19/ ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2026 оноос Элсэлтийн шалгалт шинэ журмаар зохион байгуулагдах бөгөөд одооноос энэ дагуу шалгалтдаа бэлдэж эхлэхийг анхаарууллаа.

Өөрөөр хэлбэл 2024, 2025 онуудад одоо мөрдөж буй зохион байгуулалтаар болно. Харин 2026 оноос эхлээд өөр агуулга, зохион байгуулалтаар явагдах учир одоо 10 дугаар ангид суралцаж байгаа хүүхдүүд шинэ журмынхаа дагуу элсэлтийн шалгалтдаа бэлдэж эхлэх юм байна.

2026 оноос эхлээд: 

  • Хүүхэд бүр суралцах чадварын шалгалтыг заавал өгдөг болно
  • Судлагдахууны хоёр түвшинт шалгалт өгдөг болно 
  • Ур чадварын шалгалт өгдөг болно 
  • Олон улсын англи хэлний шалгалтыг өгч эхлэх юм байна. 

1.Суралцах чадварын шалгалтын агуулга нь Монгол хэл, бичиг, математикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг чадварыг үнэлэхэд чиглэн боловсруулсан нэгдмэл шалгалт байна. 

  • Сургалтын хөтөлбөрийн ЗААВАЛ судлах агуулгын хүрээнд эзэмшсэн байх ерөнхий мэдлэг, чадварыг үнэлнэ. 
  • Элсэгч бүр ЗААВАЛ өгнө. 
  • Үндэсний босго оноо 400 
  • Босго онооны шаардлага хангаагүй байсан ч ЭШ-д хамрагдана 
  • Босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй. 

2.Судлагдахууны хоёр түвшинт шалгалт нь: 

  • Анли хэл-I
  • Англи хэлний олон улсын шалгалт- PEIC 
  • Математик- I, II
  • Монгол хэл- I, II
  • Орос хэл- II
  • Байгалийн ухаан- I, II, III
  • Нийгмийн ухаан- I, II, III гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна. 

I-дундаж түвшин, II- нь ахисан түвшний мэдлэгийг шалгах юм байна. Хэлний чиглэлээр гүнзгийрүүлж суралцах бол англи хэлний олон улсын шалгалтыг заавал өгнө. Бусад чиглэлээр суралцах бол англи хэл I түвшний шалгалтыг өгнө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-19 13:50

Орос хэлээ хасаач. Хэнч хэрэглэдэггүй хэл �##�бадаж заагаад ш�##�г�##�т аваад байж болохгүй. Зөвхөн орост сурах хүсэлтэй хүүхдүүд өөрсдөө сонгож сураад өгөг

Зочин
Зочин
2024-02-19 14:55

Маш чанартай ш�##�г�##�т хэзээ авдаг болох вэ яг Азийн бусад орнууд шиг босго оноогоо нэмэх ёстой их сургуулиудад төгсөж чадах оюутан тоотой хэдхэн болсоныг мэдэхүү

Иргэн
Иргэн
2024-02-19 17:50

Монгол хэлээ л өгнө биз орос хэл хэрэггүй

Зочин
Зочин
2024-02-19 18:10

Энэ БҮТ-ийн дарга гэх сайтар бордсон бух шиг тарган нөхөр маш олон жилийн хугацаанд олигтой шинэчлэл хийж чадахгүй байна. Хүүхдүүд ч гэсэн нэг их өндөр оноо авахын төлөө тэмцээд олигтой юм болохгүй байна. 12-р анги төгсөж байгаа хүүхдүүд нь сонгон сур�##�цсан хичээлүүдээрээ улсын ш�##�г�##�таа өгөх хэрэгтэй. Тэгээд БҮТ нь 80-100 оноотой сур�##�цсан хүүхдүүдийн түвшинд бэлтгэсэн матери�##�аар элсэлтийн ерөнхий ш�##�г�##�т авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 12-р анги төгссөн бүх хүүхэд их дээд сургуульд заав�##� орох ёсгүй. МСҮТ-д сур�##�цах ёстой. Сүүлийн жилүүдэд их дээд сургууль төгссөн боловсон хүчнүүд чинь маш чадвар муутай, бичиг үсэг, зөв бичих дүрмийн мэдлэг үнэхээр сул байгаа шүү.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button