НИЙГЭМНийгэм мэдээ

Төрийн ордны хашааны засварыг тендергүй авсан компани туслан гүйцэтгэгчдийнхээ мөнгийг өгөөгүй байна

Нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн жагсагчид Төрийн ордны зүүн хаалгыг эвдсэнээс хойш таван сар өнгөрчээ.

Уг зүүн жигүүрийн хэсгийн засварын ажил дуусаж, хамгаалалтын өндөр ханыг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр буулгасан юм. Хашааны булангийн нэг хэсгийн бетоныг цутгаж, хуучин төмөр хашааг хатгахдаа бараан ногоон өнгөөр будсан нь олны шүүмжлэлийг хүртсэн.

Ингэхдээ Польшийн ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгор яаралтай байдлаар ногоон өнгөөр будсан хэмээн Төр засгийн тохижилт үйлчилгээний газраас мэдээлж байв. Дээрх ажлуудыг гүйцэтгэгч нь "Ган металл хаус" ХХК юм.

Гэвч "Ган металл хаус" компани туслан гүйцэтгэгч компаниудынхаа цалинг өгөөгүй асуудал үүсжээ.

-Туслан гүйцэтгэгч компаниуд ажилчдынхаа цалинг өгөөгүй хоёр сар болж байна-

Төрийн ордны хашаа барьж, янзлах ажилд "Ган металл хаус" ХХК тендергүйгээр шалгарч орсон байдаг. Бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд тус компаниас туслан гүйцэтгэгч компаниудад цалингийн үлдэгдлээ өгөөгүй байна.

Тодруулбал, "Ган металл хаус"-ын гүйцэтгэх захирал Ц.Ариунболд нь цутгалт, хашаа, будалт гэх мэтийг өөр өөр туслан гүйцэтгэгчдээр хийлгэжээ. Хашаа хийсэн компанийн хувьд гэхэд урьдчилгаа гэж тал мөнгөө авсан бөгөөд үлдэгдлээ өнөөдрийг хүртэл авч чадаагүй байх жишээтэй. Эл компанийн хувьд нийт 55 сая төгрөгийг "Ган металл хаус"-аас авах тохироотой байснаас 27.5 сая төгрөгийг урьдчилж авсан байна.

Үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд нэг ч төгрөг өгөөгүй ажээ. Бусад туслан гүйцэтгэгч компаниудад ч ажлын хөлсийг нь олгоогүй байгаа гэнэ. "Ган металл хаус" компани туслан гүйцэтгэгчдэд үлдэгдэл хөлсөө өгөөгүйд "Төрөөс ажлын хөлсөө өгөөгүй тул мөнгө өгөх боломжгүй" хэмээх тайлбарыг тавьжээ.

Мөнгөгүй нь улмаас ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрч, ажиллах нөөцөө алдаж эхэлсэн талаараа туслан гүйцэтгэгчид ярив. Тэдний хувьд "Ган металл хийц"-ийн Ц.Ариунболдтой ярихаар оролдсон ч сүүлдээ дугаараа сольж, утсаа авахаа больсон талаар дурдлаа. Бид Ц.Ариунболдоос энэ асуудлын талаар тодруулахаар холбогдохыг оролдсон ч утсаа удаа дараа аваагүй юм.

-"Ган металл хаус" ХХК 14 төрлийн үйлчилгээ явуулдаг-

Тус компани нь 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 14 төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнд,

  • Барилгын засвар хийх
  • Төмрөөр хашаа, хаалт, хаалга, хайс хийх
  • Барилгын материалын худалдаа
  • Фермерийн аж ахуй
  • Цэцэрлэгжүүлэлт
  • Самар савлаж худалдаалах
  • Гадаад худалдаа
  • Газар тариалан
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Менежментийн зөвлөгөө өгөх
  • Автомашины худалдаа
  • Автомашины сэлбэг, эд ангийн худалдаа
  • Автомашины засвар үйлчилгээ
  • Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.

Тус компани өнөөдрийг хүртэл нэг ч тендер оролцож байгаагүй аж. Дахин сануулахад Төрийн ордны хашааны засварын ажилд тендергүйгээр шалгарч орсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Баатар
Д.Баатар

Захирлууд ийм хогийн зантай, дандаа хүний хөдөлмөрийг мурьдаг новшийн зангаа татв�##� улс орон хөгжиж хүн ард нь аиар амг�##�ан амьдрана даа

Холбоотой мэдээ

Back to top button