Анализ: ҮХӨ-өө батлахын тулд иргэдийг аргадаж, төсөв тодотгох нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Төсвийн тодотголыг төсвийн орлого буурсан, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдсэн үед хийдэг. Төсвийн тухай хуулийн 34.1.2-д ийн тэмдэглэсэн байдаг билээ. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харваас огтхон ч төсвийн тодотгол хийхээр үе биш юм. Учир нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл 344.1 тэрбум төгрөгөөр давуулан биелэлттэй гарав.
Тодруулбал, төсвийн орлогыг 6.76 их наяд төгрөг байхаар тооцоолсон ч гүйцэтгэл нь 7.1 их наядад хүрсэн байна. Үүнээс татварын орлого нийт төсвийн орлогын 90 хувийг буюу гүйцэтгэлийн 6.4 их наяд төгрөгийг бүрдүүлж буй юм. Тэгэхээр төсвийн орлого буурах бус харин ч нэмэгдэж, төсөв алдагдалгүй ажиллаж байгаа тул эрх баригч намын төсвийн тодотгол хийнэ гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл болж буй.
Төсвийн тодотгол хийхгүй байх дараагийн шалтгаан нь төсвийн зарлага юм. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх төсвийн зардлыг 7.04 их наяд төгрөг байна хэмээн тооцоолсон байдаг. Тэгвэл 5.6 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байснаар 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн хэмээн Сангийн яамны тайланд дурджээ.
Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 34.1.2-д заасанчлан төсвийн тодотгол хийх гурван шалтгааны нэг нь ч бүрдээгүй байна.
-ҮХӨ-ийг батлахын тулд цалин, тэтгэврийг нэмж, авлигадаж, аргадах тактик-
Ирэх сарын Ерөнхий сайдын айлчлалын дараа хийнэ хэмээж байсан төсвийн тодотголыг ийнхүү наашлуулав. Засгийн газар өчигдөр хуралдаж, орлогын давсан илүүдлийг цалин, тэтгэврийн зөрүүг арилгахаар болсноо мэдэгдэв.
Ингэхдээ бүх нийтийг хамрахгүйгээр биеийн тамир, эрүүл мэнд болон соёл урлагийн салбарын цалингийн зөрүүг арилгахаар болсноо холбогдох яамдын сайдууд мэдээлсэн юм.
ҮХӨ-ийг хийхийн өмнө ийнхүү цалингийн системийн тогтолцоог бий болгоно хэмээж буй нь угтаа цар тахлын үеийн эрх баригч намын хэрэгжүүлсэн тактик үргэлжилж буй хэлбэр. Тодруулбал, “Рио Тинто”-той Арбитрын шүүх дээр үзэх гэж байтал нөгөө тал нь “Бид арбитрт ялагдвал энэ мөнгийг та нар хэрэглэ. Ялбал эргүүлж төлүүлнэ” хэмээн түр байршуулах хугацаанд иргэдэд 300 мянган төгрөгөөр тараасан юм. Ийм авлигын, аргадсан шинжтэй үйлдэл нь эрх баригчдын одоогийн цалин, тэтгэврийг нэмнэ гэх хувилбараар үргэлжилж буй.
Зөвхөн цалин тэтгэвэр ч гэлтгүй хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохын тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай хэмээн салбарын сайд нь өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдсэн. Төсөв хэмнэхийн тулд нийт хүүхдийн есөн хувийг хассаны эцэст дахин бүгдэд нь олгохоор болж буй нь өнөөх эцэг эхчүүдийн уур бухимдлыг дарах нь. Ингэж л иргэдийн “гал”-ыг унтрааж, намжааснаар ҮХӨ-өө батлах тактик явж байгаа юм.
-Ерөнхийлөгч өнгөрсөн онд тэтгэвэр нэмэхийн тулд 637 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардлыг танаж босгосон–
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг үүрэгдсэн байдаг.
Улмаар ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, тэтгэвэр, тэтгэмжийг Цагаан сараас өмнө нэмэхээр болсон. Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байдаг. Үүний 310 орчим тэрбум төгрөгийг 2021 оны нийгмийн даатгалын давсан орлогоос санхүүжүүлж, 320 гаруй тэрбум төгрөгийг 2022 онд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн бүтээн байгуулалтыг царцааж, санхүүжилтийг нь ашигласан юм.
Тухайн үед ч тэтгэвэр нэмэхийн тулд нийгмийн даатгалын орлогыг давуулан гүйцэтгэсэн байдаг. Энэ жилийн хувьд ч төсвийн орлогын 90 хувийг татвараас бүрдүүлсэн юм. Мөн ам.долларын ханш өсөж, төгрөгийнх суларч байв. Төгрөгийн ханш сулрахын хэрээр төсвийн орлого нэмэгддэг билээ. Учир нь хэрэглээний индекс буурч, импорт нэмэгдэж, тэр хэрээр татвар өсдөг хэрэг. Тиймээс ам.долларын ханш чангарсан үеэр төсвийн орлого өссөн.
Тэгэхээр Ерөнхийлөгч нийгмийн даатгалын орлого хийгээд бүтээн байгуулалтыг царцаан тэтгэвэр нэмж, 500 мянган төгрөгт хүргэсэн байдаг. Харин энэ удаад Засгийн газар цалин тэтгэврийн зөрүүг арилгахын тулд төсвийн орлогын давсан илүүдлийг ашиглахаар болж буй.
-Сангийн сайдын болгоомжлол-
Засгийн газар хийгээд спикер ч төсвийн тодотголоор ам нээх болсон. Үүнийг боломжгүй хэмээн эсэргүүцэх нэгэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Тэрбээр “Төсөвт тодотгол хийнэ гэж ярихад эртдэнэ. Өмнөх туршлагаас харахад эхний хагас жил төсөв цөмөрдөг. Энэ жишгээр манай орлого биелж явна. Хуулиараа ч тодотгол хийх боломжгүй” хэмээн мэдээлж байв.
Харин өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үедээ “Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэлтэй нөхцөл байдал одоогоор үүсээгүй. Өмнө нь нийлүүлэлтээс үүдэлтэй инфяцын өсөлт байсан бол одоо эрэлтээс үүдэлтэй болох эрсдэлтэй. Учир нь цалин орлого нэмэгдэхийн хэрээр инфляц дагаад өсөх эрсдэл нүүрлээд байна. Цалин дагасан инфляцын тойрогт орсон гэж тодорхойлж болно. Макро эдийн засаг эмзэг байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бүх талаа харж шийдвэр гаргах шаардлагатай байна” гэсэн юм.
Эрх баригч намын гишүүн хэдий ч сайдын суудлаас харахад орлогын багахан хэмжээний илүүдлийг юу юугүй зарцуулахаар давших нь тийм ч оновчтой хувилбар биш гэдгийг хэд хэдэн удаа тэрбээр олон нийтэд мэдээлэв. Одоогоор Засгийн газраар төсвийн тодотголын асуудал ороогүй байгаа юм.
-Төрийн хэт өөдрөг төсөөлөл ч тодотгол хийхэд нөлөөлж чадахгүй-
Төр төсвөө хэмнэсэн гэх ч Засгийн газрын зардлыг дөрөв орчим хувиар нэмсэн байдаг. 2021-2022 оны төсвийн гаднах зарлага ч есөн их наяд төгрөгт хүрсэн билээ. Энэ мэтээр төсөвт хэт үрэлгэн хандаж, олсон жоохныгоо ч зарцуулах зэхдэг болсны хамгийн том жишээ бол алдагдалгүй үед төсвийн тодотгол хийхээр зэхэж буй явдал юм.
Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа эсэх нь ч тодорхойгүй асуудалтай. Хятад улс ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээл бууруулахад чиглэн бодлого боловсруулж ажилласаар байгаа ч бидэнд нүүрсний экспортоо тухайн улсын эдийн засгийн судалгаатай уялдуулж буй ямар ч тооцоолол байхгүй байна.
Үүнийг дурдах болсон шалтгаан нь нэгэнтээ Төсвийн тухай хуулиараа тодотгол хийх боломжгүй тэдэнд өөр нэгэн сонголт байх боломжтой. Энэ нь тус хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах боломжтой байдаг. 29.7-д “Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө” хэмээн заасан.
Дэлхийн хийгээд Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасан энэ үед биржээр нүүрсээ арилжаалсан ч түүхий эдийн үнэ хоёр дахин өсөөгүй тул бас л тодотгол хийх боломжгүй болж байгаа юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Эцэстээ энэ жилд Засгийн газар “Евро” бондын 400 сая ам.долларыг ирэх есдүгээр сард төлнө.Харин арванхоёрдугаар сард “Самурай” бондын 30 тэрбум ам.долларыг төлөх ёстой билээ. Мөн Засгийн газраас аравдугаар сар хүртэл 100 сая ам.долларын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн бөгөөд гадаадын улсаас зээлэх ч магадлалтай.
Мөн энэ жилийн хоёрдугаар хагаст эдийн засгийн нөхцөл байдал хэр байх нь одоогоор тодорхойгүй. Тэр дундаа ирэх жилийн төсвийн асуудлыг хэдийн төсөөлж эхэлж буй энэ үед эдийн засагчид 2024 оны төсвийг сонгуульд зарцуулах эрсдэл өндөртэй хэмээж байгаа. Тиймээс төсвийн алдагдалгүй байгаа энэ үед тодотгол хийх боломжгүйгээс гадна ҮХӨ хийгээд Сонгуулийн хуулиудаа батлахын тулд иргэдийн анхаарлыг цалин тэтгэврийн асуудал нэрээр өөр зүгт сарниулж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маш зөв бичжээ. Гэхдээ иргэдийг аргадах биш авилгадаж байгаа юм. Ер нь төрийн авилга УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруул�##�т нэрээр хэдэн тэрбумаар, төрийн банк, ЖДҮ, нүүрсний хулгай гээд бүгд төрийн авилга. Хамгийн ноцтойнь ард түмнийг цөөхөн мөнгөөр хуурч, сан�##� авч, төрийн эрхийг хууль бус аргаар авч байна. Иргэд үүнийг сайн ойлгоорой. Нэг бол УИХ
Энэ маш зөв бичжээ. Гэхдээ иргэдийг аргадах биш авилгадаж байгаа юм. Ер нь төрийн авилга УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруул?##?т нэрээр хэдэн тэрбумаар, төрийн банк, ЖДҮ, нүүрсний хулгай гээд бүгд төрийн авилга. Хамгийн ноцтойнь ард түмнийг цөөхөн мөнгөөр хуурч, сан?##? авч, төрийн эрхийг хууль бус аргаар авч байна. Иргэд үүнийг сайн ойлгоорой. Нэг бол УИХ-ын гишүүнд олгодог тэрбум төгрөгөө нийт иргэддэд �##�агчилгүй олгов Тэгвэл УИХ-ын гишүүд хэдэн зуу ч байсан болно.
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.
хэлэх муу үг ч олдохгүй байна
ТЭР ТӨЛӨХ ЁСТОЙ ӨР ЧИНЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫН ГЭРТ ДАНСАНД ЭНЭ ТЭНД ЭЛС ЦЕМЕНТ БОЛЧИХООД БАЙГААШТ БҮГДЭЭРЭЭ Л ХУЛГАЙЛЧХААД ОДОО БОЛОХООР МАТРЫН НУЛИМС УНАГААЖ ГЭНЭ. ҮХНӨ БОЛ ШУУД ХҮЧИН ХҮЧИНДҮҮЛЭГЧ АРД ТҮМЭН ХҮЧИНДЭГЧ НЬ МАН АН УВАЙГҮЙ ХАРААЛ ИДСЭН УЛС ТӨРЧИД ДЭЭРЭЭС НЬ ХОЁР НАМТАЙ ЗЭРЭГ ЯВАЛДДАГ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ХАР ДОРЖХАНД УЛСАА УДИРДАХАД ЧУХАЛ УУ? АЦНУУДАА ҮХЭЛЭЭ ОЛЧИХЛОО ЭНЭ ЛАЛАРУУД
ҮХ-д ойр2 гар дүрдэгээ боль.
Ганц чаддаг ажил нь хуурах , хулгайлах
Байж болохгүй үйлдэл