Танд хэрэгтэй

“Бүх нийтийн Марафонд урьдчилсан байдлаар 5000 хүн бүртгүүлсэн”

 “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал бүртгэх аж. Одоогийн байдлаар 5000 хүн бүртгүүлээд байгаа ажээ. Энэ талаар Нийслэлийн биеийн тамир спортын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Өлзийжаргалаас тодрууллаа.

-Тэмцээн хэдэн төрлөөр зохиогдох вэ. Мөн бүртгэлийн хураамжийн талаар мэдээлэл өгөөч

-Уг тэмцээнийг таван төрлөөр зохион байгуулах гэж байна. Хамгийн богино зай буюу 1,500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Харин 5,000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцох аж. Тус хоёр төрлийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг.

10,000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг байна. Хагас марафон буюу 21,095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50,000 төгрөг байх юм.

42,195 метрийн зай буюу бүтэн марафонд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд бүртгэлийн хураамж нь 60,000 төгрөг байна.

- Өмнөх жилүүдээс ямар онцлогтойгоор зохиогдох гэж байна?

- Сонирхож буй хүмүүсийн тоо өмнөх жилийнхээс олон байна. Тиймээс өдөрлөгийн хэмжээнд зохиогдох төлөвтэй байна.

-Хэдэн цагаас эхлэх вэ. Гараанаас хэрхэн гарах вэ?

- Марафон 10 цагт эхэлнэ. Урд нь тус тусдаа гардаг байсан бол энэ жил гурван шугамаар нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button