Танд хэрэгтэй
Улсын бүртгэлийн хэлтсийн салбар төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ажиллана

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна.
Эл өдөрт зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран эмнэлгийн ажилчдад болон иргэд, үйлчлүүлэгчдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Тодруулбал,
1. Тоон гарын үсэг олгох
2. Шинэ гадаад паспорт захиалах /Гадаад паспортны зургаа авхуулсан байх/
3. Иргэний үнэмлэх сунгах
4. Хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэх захиалах
5. Улсын бүртгэгчээс авах бүх төрлийн лавлагаа

Иргэд эдгээр үйлчилгээг авахыг хүсвэл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориорой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.