НИЙГЭМНийгэм мэдээ

Онцлон ярих хөгжилгүй ч одон гардуулдаг баярууд айсуй

Үндэсний их баяр наадам болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Аймаг, сумдын ойн баярууд давхацсан энэ цаг үеэр Урд хөршийн Эрээн хотод сумын 100 жилийн ойн захиалга авна гэх баннерууд нэмэгдсэн байна.

Ингэхдээ тухайн баннерт,

  • Ойн болон хүндэт тэмдэг
  • Баяр наадмын медаль
  • Захиалгат медаль
  • Спорт
  • Цар таваг
  • Болор цом
  • Болор, шилэн өргөмжлөл
  • Бэлэг дурсгал
  • Цаасан тор зэргийг их хэмжээгээр хийх захиалга авах утгатай байгаа юм.

Баяр наадмын үеэр ашиглаж, хаяж, хадгалж болохгүй хэрэгтэй хэрэггүй ойн тэмдэг, цом олгодог уламжлалт, хуучин сэтгэлгээ байсаар буй нь Эрээн хотод ч бизнес санаа болж, хөгжиж байна.

Нэг сумын 100 жилийн ойд гэхэд л дунджаар 20-40 сая төгрөгийн тендерийг зарладаг. Ийм хэмжээний төгрөгөөр ойн медалийг хийдэг гэхээр шаардлагагүй зардал тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг.

Гэвч 100 жилийн түүхийн хөгжлөө ярих сумдад хөгжил гэхээр зүйл байхгүй. Хамгийн энгийн жишээ бол жишигт нийцсэн халуун усны газар, дэд бүтэц, тэр бүү хэл хог хаягдлаа хэрхэх нь тодорхойгүй зураглалтай. Бараа бүтээгдэхүүн борлуулах худалдааны төвүүд нь чанарын шаардлага хангадаггүйгээс гадна сонголт муутай.

Түүнчлэн модон, нүхэн жорлонгоос салаагүй, хөндий тал нутгаар хог, гялгар уут тархсан атлаа жуулчид хүлээн авч, 100 жилийн ойн баяраа хийнэ гэдэг бол нүүр улайлгам явдал билээ.

Ярих хөгжилгүй атлаа бусдын энгэрт хэдэн төмөр зүүлгэх нь тухайн аймаг, сумдын эрх баригчдын гол ажил бололтой. Тэмдэг, одонд мөнгө зардаг шигээ хөгжлийн чиглэлд анхаардаг бол ч 100 жилийн хугацаанд ямар их өөрчлөлт орох бол доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ үр ашиггүй олон төмөр тэмдгээ болимоор юмаа. Манайхаас өөр төмөр одон тэмдэгт хөрөнгө зардаг газар хаана ч байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button