НИЙГЭМНийгэм мэдээ

Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг цахимжуулна

Засгийн газрын өнөөдөр /2023.06.14/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.

Боловсролыг зээлийн сангийн өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа ажээ. Улмаар сонгон шалгаруулалтад хэд хэдэн асуудал байсныг шинэчилж байгаа аж.

Ингэхдээ БЗС-гийн сонгон шалгаруулалтын хэд хэдэн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэх ажээ. Үүнд,

  • Материалын шалгалтыг автоматаар шалгах боломжтой болно
  • Суралцах чадварын үнэлгээтэй болно /Олон улсын үнэлгээ бөгөөд шалгалт өгсөн даруйд шууд гарна/
  • БЗС-гийн бүхий л үйл ажиллагааны сонгон шалгаруулалт хүний үйл ажиллагаагүйгээр 100 хувь цахимжихаар болжээ.

Ингэснээр хүнээс хамааралтайгаар шийдвэрлэдэг байсан БЗС-гийн асуудлыг хүнээс хараат бус байлгахад чиглэн анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button