ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Чалкогийн гэрээний 300 гаруй мянган тонн нүүрсийг V сард экспортложээ

Сүүлийн өдрүүдэд нүүрсний экспорт зогссон, Цагаанхад бүсэд нүүрс ачсан машинууд ар араасаа цувсан гэх мэдээлэл түгээд буй.

Тэгвэл эл асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн гэдгийг би өмнө нь мэдээлсэн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан зүйл байхгүй. Өдөрт 1000 гаруй машин тээвэрлэлт хийж байна. Нэг өдрийн биржийн арилжаан дээр заримдаа 10 компани, заримдаа нэг компани оролцдог. Биржийн арилжаанд оролцогчдын тоо цөөрлөө гээд худалдан авалтын хэмжээнд нөлөөлнө гэсэн үг биш. Зургаадугаар сар гэхэд экспортлосон нийт нүүрсний биет хэмжээ 20 орчим сая тоннд хүрэх төлөвтэй байгаа" хэмээн мэдээлэв.

Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, гуравдугаар сараас хойш экспортын хэмжээ болон тонн тутмын үнэ нь буурч буй. Энэ зураглал долоодугаар сар хүртэл үргэлжилнэ хэмээн урьдчилсан байдлаар тооцоолж байгаа.

Коксжих нүүрсний тонн тутмын үнийг дараах байдлаар тооцоолжээ.

Коксжих нүүрсний үнэ буурсан нь БНХАУ-ын зах зээлд үнэ буурсантай холбоотой. Учир нь гангийн үнээс коксжих нүүрсний дундаж үнэ шууд хамааралтай байдагтай холбоотой юм. Урд хөршид барилгын салбарын эрэлт буурсан нь гангийн эрэлтийг дагаад бууруулсан.

Гэвч энэ үзэгдэл нь богино хугацааных байх болно хэмээн тооцоолж байгаа. Тиймээс ч дээрх графикд дурдсанчлан наймдугаар сараас нүүрсний үнэ тогтворжино хэмээн үзэж байгаа юм.

Урд хөршийн хувьд эхний дөрвөн сарын байдлаар нийт 31.1 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Үүний 49 хувийг нь Монгол Улс эзэлж буй талаар SXCoal-д мэдээлжээ.

Харин манай улсын хувьд эхний таван сарын байдлаар нийт 23.1 сая тонн нүүрсийг экспортлосон хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн 20 сая тонн нүүрс экспортлоно гэх тоон үзүүлэлтдээ хэдийн хүрчээ. Түүгээр ч зогсохгүй энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан хэдий ч төсвийн тодотголтой холбоотойгоор 50 сая тонн болгон үзүүлэлтээ нэмсэн.

Ийн тооцоолж үзвэл энэ сард нийт 6.9 сая тонн нүүрсийг экспортлоход л энэ оны эхний хагаст 50 сая тонн нүүрсний талыг экспортлоно гэсэн үг.

Түүнчлэн дээрх экспортоос 100 хувь мөнгө орж ирэхгүй. Учир нь Чалкогийн гэрээний нүүрсийг ч зөөвөрлөж буй. Тавдугаар сарын байдлаар гэхэд л Чалкогийн өрийн 300 гаруй мянган тонн нүүрсийг зөөвөрлөн гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

одоо ч�##�ко нь дуусах болоогүй юу

Холбоотой мэдээ

Back to top button