СПОРТ

“Мазала” үндэсний дээд лигт “Улаанбаатар сити” баг анх удаа түрүүллээ

Хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн аваргаар Г.Дашням эзэнтэй, Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай “Улаанбаатар сити” багийнхан тодорч, шинэ аварга төрлөө. Долоон сарын турш үргэлжилсэн тэмцээнд 10 багийн 241 тоглогч өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

М.Амарбаясгалан эзэнтэй, З.Баттулга дасгалжуулагчтай “Эрчим” клубийнхэн мөнгө, Х.Бадамсүрэн эзэнтэй, М.Отгонбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” багийнхан хүрэл медаль хүртэв.

“Мазала” лигийн 110 тоглолтод 465 гоол, 327 шар хуудас, 29 улаан хуудас бүртгэгджээ.

Тэмцээний шилдгүүд:

Шилдэг хаалгач: Б.Ариунболд “Эрчим” клуб

Шилдэг хамгаалагч: Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клуб

Шилдэг хагас хамгаалагч: Андрей Рыченко “Хангарьд” клуб

Шилдэг довтлогч: Давид Савиола “СП Фалконс” /34 гоол/

Мөн шилдэг хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг үнэн шударга шүүн явуулсан талбайн шүүгчээр МХБХ-нд 15 жил шүүгчээр ажиллаж буй Д.Түмэнбаяр, 6 жил ажиллаж буй Э.Галбадрах шилдэг туслах шүүгчээр тодорлоо.

Үндэсний дээд лигийн улирал бүрт тодруулдаг нэгэн чухал шагнал бол “Шударга тоглолттой баг” гэсэн номинаци юм. “Мазала” дээд лигийн 2019 оны улирлын 22 тоглолтод нэг ч улаан хуудас аваагүй “Хаан Хүнс Титэм” “Шударга тоглолттой баг” шагналыг хүртэв.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button