Д.Амарбаясгалангийн зөвлөх Ц.Чулуунзагдын хамааралтай "Админерал"-ын үйлдвэрийг ЭТТ-н төсөлд "нааж" эхэлжээ

Өнгөрөгч долоо хоногт "Эрдэнэс тавантолгой" ХК-д ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн явцтай танилцсан.
Албан мэдээнд нь,
"Хоёр үйлдвэр барьж байна.
Нойтон аргаар нүүрс угаах үйлдвэр нь 40 хувийн гүйцэтгэлтэй. 2024 оны долдугаар сард ашиглалтад орно.
Харин нуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр энэ долдугаар сард ашиглалтад орох хүлээлттэй" гэжээ.
ЭТТ ХК-ийн хувьд дээр дурдсан нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийг л барьж буй. Хөрөнгө нь ЭТТ ХК-иас гарсан гэсэн үг. Энэ хүрээнд гурван үйлдвэр барих бөгөөд нэг нь жилд 10 сая тонныг боловсруулах хүчин чадалтай. Иймд нийт 30 сая тонн нүүрс боловсруулах юм.
Тэгвэл, Бортээгийн уурхайд түшиглэн байгуулж буй мөнөөх хуурай технологийн үйлдвэрийг "Админерал" ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК-ийн үндсэн төслөөс тусдаа.
Харин "Админерал" ХХК-д ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын нэр орж ирдэг.
Үүнийг тодотгоход, "Админерал" ХХК нь Ц.Чулуунзагдын хамааралтай. Харин Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж, өнгөрсөн хугацаанд ойр дотно түншилж ирсэн байдаг.
Д.Амарбаясгалан "Админерал"-ын үйлдвэртэй биечлэн танилцжээ
Нэг үгээр, хамгийн сүүлд Д.Амарбаясгалан ЭТТ ХК-д ажиллахдаа, тэдний барьж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн хамт "Админерал"-ын үйлдвэрийн ч явцтай танилцжээ.
2021 оноос эхэлсэн энэ төсөл олон нийтийн анхаарлын төвөөс хол байсан. Харин дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай "Админерал" ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ" нийтлэлийг бичиж байв. Үүгээр Бортээгийн уурхайд, ЭТТ ХК-иас гадна хувийн хэвшил нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйг анхлан онцолсон.
Үүний дараа буюу тавдугаар сарын 31-нд ЭТТ ХК-ийн зүгээс "Админерал"-ын барих үйлдвэрийн явцын талаарх мэдээг тарааж эхэлжээ.
Нэг мэдээлэлд "Админерал"-ын үйлдвэр нь ЭТТ ХК-ийн үйлдвэрийн гурван шатлалын эхнийх гэж холбожээ. Ингэхдээ жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэж.
Нөгөө мэдээлэлд ЭТТ ХК-ийн үйлдвэрээс хамааралгүй, тусдаа бүтээн байгуулалт гэж (эсрэгээрээ) онцлоод, жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хэмээжээ.
Тэгвэл хамгийн сүүлийн буюу 2023.06.19-ний, Д.Амарбаясгалангийн очиж ажилласан тухай албан мэдээнд, тус үйлдвэрийг жилд 5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэж бичсэн байна.
Мөн онцлоход, "Админерал" ХХК барьж буй талаар дурдаагүй. ЭТТ ХК-иас нүүрс баяжуулах үйлдвэрийн хоёр тусдаа төсөл хэрэгжүүлж буй мэт агуулгатай, нэгтгэж бичсэн нь анхаарал татаж байгаа юм.
Жилд боловсруулах нүүрсний хүчин чадлын хэмжээг ийн гурван өөрөөр мэдээлсэн нь мөн анхаарал хандуулах өнцөг мөн.
Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан өөрийн нэр холбогдсон нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлыг ЭТТ ХК-ийн үндсэн төсөл, бүтээн байгуулалттай нэг "малгай"-н дор оруулж, ирэх долдугаар сард ашиглалтад орно, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэг мэдээг тавдугаар сараас эхлэн бэлтгэж эхэлсэн дүр зураг харагдаж байна.
Тэрбээр "Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэ төслийг Засгийн газар дэмжиж ажиллана" хэмээн мэдэгдсэнийг мөн онцолъё.
"Админерал" ХХК дахь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ы Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын хэлтсийн дарга Ц.Чулуунзагд нарын хамаарлын талаарх өмнөх контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч Амарбаясг�##�ан тэгж л таарна. Насаараа дарга явах юм шиг аяг�##�ж байгаа даа. Чанга унана даа. Тэр цаг ойрхон. Төрийг, МАН-ыг самарч байгаа пацан
Амарбаясг�##�ан гэж ихээхэн нотой гар
Угаасаа л хулгайчид шдэ. Индэр дээр худлаа шаагаад байгаа болохоос
Ха ха МАН ын нэр зүүсэн хулгайч луйварчид үнэнхүү цагаандаа гарч
Өө хөөрхии урьдчилж нүүрс авчаад үйлдвэр барьж болох юм уу Амарбасг�##�аан,ХБ ны хэргээр зээл аваад зээлээ төлцөн хүнийг шүүгээд бн�##�ээ,энэ чинии шдрага ёс уу,ОЭ шудрага юм уу та нар
Saya 7-r sard xuurai argaar bayajuulax uildver ashiglaltad orson uu. Orson bol xedii xemjeenii nuurs bayajuulsan, xaashaa gargasan, xedii xemjeenii orlogo orson, ene orlogo ni xend orson geed bichvel ix zugeer baina daa. Ashiglaltad oroogui bol yagaad.