НИЙГЭМНийгэм мэдээ

"Хүчирхийлүүлсэн гэх ламхайн ээж хүн цохиж байсан. Хүүгээрээ худал хэлүүлж байна"

13 настай хүү Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл түгсэн. Эл асуудлаар өнөөдөр /2023.06.23/-тус хийдээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр сүсэгтнүүдийн төлөөлөл өөрийн нэрийг дурдахгүйгээр хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр хүүгийн ээжтэй номонд суух үедээ удаа дараа уулзаж байсан бөгөөд ёс бус авираас нь үүдэж, худал мэдээлийг олон нийтэд түгээж байх эрсдэлтэй хэмээн хардлаа.

Тэрбээр "Би ээжийг нь мэднэ. Настай хүнийг ч цохиж байсан. Олон хүн эл явдлыг харсан. Тиймээс би эргэлзэх эрхтэй. Хүүхэд худлаа хэлсэн үгүйг шалгах хэрэгтэй. 13 настай хүүхэд гэдэг бол юмыг ойлгох чадвартай гэсэн үг.

Сая 1000 гаруй сүсэгтэн номонд суусан. Тухайн үед богино банзал өмсөөд, лам нарын урд мөргөж байсан. Дотуур хувцас нь харагдаж байгаа юм. Энэ талаар түүнд хэлэхэд бидэнд уурладаг.

Хүүхдийг хүчирхийлсэн эсэх нь нотлогдоогүй байна. Шүүх шинжилгээний газарт очоод урагдсан, хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдээлсэн ч баримт нь хаана байгаа юм. Тухайн ээж сэтгүүлчтэй хуйвалдаж худал хэлсэн, хүүхдэдээ үг зааж өгсөн байх магадлалтай. Эцэст нь юу ч баримт нотолгоогүй байна.

Би бол сүсэгтэн хүн. 2015 оноос хойш номонд сууж байна. Хэрэв тухайн хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол баримт нь гарч ирж, холбогдох хүмүүс нь хэргээ хүлээнэ байх. Сүсэгтэн хүний хувьд баримт нотолгоогүй зүйлсийг ярьж буй одоогийн явдал уурыг маань хүргэж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

lalriin lam nar bol ugaasaa butehgui boloodl ted nariig haydaj baijee

Зочин
Зочин

Hudlaa helj bgaa huuhediin hooloin ungu , yarianii ungu medegddeg. Ter huuhed chin uneniig hachirgui helj baina lee.

Зочин
Зочин

Ёстой уучлаарай сүсэгтэн гуай, тэвэрч яваа хүүхдээ ламхай болгоорой. Хүн хүний зовлонг өөр дээрээ мэдэрч байж ойлгодог гэх.????????????

иргэн
иргэн

Шүүх, цагдаа үнэн, худлыг нь ш�##�гаад мэдээлэл тодорхой өгөх бхаа. Мэдээлэл ш�##�гагдаж эцсийн байдлаар гарсан үёд нь ард иргэдээ ойлгох хэрэгтэй. Монголчуудын зарим нь �##�иваа зүйлийг хараагүй байж харсан мэт, үзээгүй байж үзсэн мэт ярьж, бичиж туйлширах юм. Хүн шүүж суухаар, усаа шүүж уу гэж нэг үг гарсантай адил, үнэн худлыг нь төгс мэдээгүй байж, цуурхай больж, нийгэмд, монгол улсын хөгжил дэвшлийн төлөө өчүүхэн ч гэсэн гар, хөлөө хөдөлгөөд хаа сайгүй хаясан хог хаягд�##�аа цэвэрлэчихдэг, гудамж т�##�бай, орц хонгилдоо хогоо хаяхгүй, хаясан хогоо сэтгэлээсээ цэвэрлэчихдэг, хогоо хаяж байгаа хүүхэд, том гэлтгүй зөв шаардлага тавиад хогийн саванд хийлгэчихдэг хэмжээний бага, том зүйлээс эхлэж, үр хүүхдээ зөв дад�##� ухамсарт хүмүүжилж суув�##� таны гавьяа бусуу.

ЗОЧИН
ЗОЧИН

ШАР ХУВАЛЗУУД АМНЫ ЗОРГООР БУРЖ СУУНА !!! ХЭРГИЙН ХАРЬЯАЛАЛ НЬ ПРОКУРОРТ ОЧСОН ШҮҮ !!! ЭНЭ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД СУУЦГААЖ БУЙ ОРХИМЖТОНГУУД Ч ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ТАТАГДАХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ЗҮГЭЭР ЗАЛБИРААД МЭДДЭГ ЦЭЭЖИЛСНЭЭ ДОТРОО УНШААД СУУЦГААЖ БАЙ !!!

Zochin
Zochin

He medehevdeee hajuudn laa bariad zogsoj bsan bish Gehdee ter anh sevsen site chin gadnii hurungu oruulalttai hristiihniii site shuudeee

Зочин
Зочин

Хуулийн байгууллагаар ороод шийдүүлтэл өөрөө ч гэсэн амаа хамхи ! Хэтэрхий бүдүүлэг байна. Ноцтой асууд�##�. Шийдэгттэл хүлээ ! Хүүхдээ тэвэрчихээд ямар сэдвээр ярьж байгаагаа гадарлаж байна уу ?

Зочин
Зочин

Чи жоохон соёлтой бай ! Ядаж хүүхдээ өөр хүнд камераас д�##�д тэврүүлчихээд хүүхдийн хүчирхийллийн тухай ярь ! Чи ч бас хүүхдээ хайрлахгүй нүүрийг нь бүтнээр цацуулангаа хачин хачин юм ярьж байна.

Х Богдыг эсэргүүцэж байна.
Х Богдыг эсэргүүцэж байна.

Лам нарт очиж мөнгө өгч давруулахаа болцгооё. Тэгж байж хуурамч номгүй лам нар багасна шдээ. Орчин үеийн лам нар гаднаа сахилыг сахигч гяланцаг, дотроо нүглийг үйлдэгч п?##?анцаг гэгч болж байна. Эхнэртэй лам нарыг лам гэж иргэд хүлээж авахгүй байхад энэ шашин аяндаа сайнаар өөрчлөгдөнө. Лам нэр дүрийг баригч хуурамч хүмүүсийг өөгшүүлж мөнгө өгч долгинодог иргэдийн буруу байгаа шүү. Шашнаа өөрчлөх хүч иргэдэд байна. Тэгж байж ном ёсоороо сахилаа сахисан лам нар нь ялгарч гарна. Иргэд төр,шашин, лам нарт хатуу чанга шаардлага тавих цаг нь болсон.

Холбоотой мэдээ

Back to top button