СПОРТ
Волейбол: Шигшээ баг 55 байраар урагшилж дэлхийд 62-д эрэмблэгдэж эхэллээ

Эмэгтэй шигшээ баг хамгийн сүүлд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ. Харин тэд одоо “AVC CHALLENGE CUP FOR WOMEN” 2023 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.
Эмэгтэй шигшээ баг одоогийн байдлаар нэг ч хожилгүй тэмцээнээ үргэлжлүүлж байгаа хэдий ч тэдний авсан оноо болон тоглолт бүрт гаргаж буй ээлжийн харьцаа зэрэг нь багийн түвшин ахихад маш чухал нөлөө үзүүлж буй. Учир нь энэ бүхэн дэлхийн чансаа ахихад ач холбогдолтой юм.
Тэгвэл эмэгтэй шигшээ баг сүүлийн хоёр ч олон улсын чанартай тэмцээний дараа 55 байраар урагшилж дэлхийн чансааны 62 дугаарт бичигдэж эхэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн түвшний тэм цээн үзэхэд сайхан л даа, гоё гоё тоглолтууд гардаг, харин Монголынхоо багийн тоглолтыг үзэхэд хэцүү, ичмээр !
Зүгээрээ, өмнө нь ичээд ч болохноо үзэх оролцоо байгаагүй. Манай тамирчид олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байна, сайжирч байна, туршлага сууж байна. Удахгүй уухайлаад, бахархаад сууж байх болно. Волейболд дуртай бол үгээрээ ч болохноо дэмжихийг хичээж байв�##� эд нарт маань хэрэгтэй дээ!