СПОРТ

Дорноговь аймаг жюү жицүгийн салбар холбоотой болов

Монгол улсад үүсэж хөгжөөд 12 жилийн нүүрийг үзээд байгаа ч хамрах хүрээ, амжилтаараа хурдацтай өргөжин тэлж байгаа Монголын жюү жицүгийн холбоо орон нутгийн салбар хоёр дахь холбоогоо өлгийдөн авлаа.

Дорноговь аймагт жюү жицүгийн салбар холбоог байгуулж, шинэ дэвжээний нээлтийн ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болов. Тус салбар холбооны тэргүүнээр Чинбаатарын Мөнх-Эрдэнийг томилсон бол багш дасгалжуулагчаар нь жюү жицүгийн ДАШТ-ий хөх бүсний ангилалд түрүүлсэн Монголын анхны бөх, ДАШТ-ий ягаан бүсний ангиллын хүрэл медальт Мягмарын Сугар ажиллаж байна.

“Хөдлө эсвэл хөшиж үх” уриатай “Хилэнц” дэвжээний нээлтийн ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэбаатар, МЖЖХ-ны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, паралимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Ууганхүү, Дорноговийн салбар холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ болон жюү жицүгийн тамирчид оролцов. Энэ үеэр “Хилэнц” дэвжээнээс ирээдүйн тив, дэлхий, олимпийн медальтнууд олноор төрөн гарахыг хүссэн юм.

Нээлтийн ажиллагааны дараа болсон бэлтгэлийг Хөдөлмөрийн баатар, Х.Цагаанбаатар удирдан, тамирчдад мэх, техник зааж, арга туршлагаасаа хуваалцжээ.

Ийнхүү жюү жицүгийн спортыг хот төдийгүй хөдөө орон нутгийн хүүхэд залууст түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг Монгол хүний төлөө МЖЖХ-ны салбар холбоо Дорноговь аймагт байгуулагдлаа. Сонирхуулахад, МЖЖХ-ны анхны салбар холбоог Сэлэнгэ аймагт байгуулж байсан түүхтэй.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button