Гадаад мэдээ

Пригожин: Засгийн газрыг унагаах зорилго байгаагүй

Вагнерын удирдагч Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон явдлын талаар анхны удаа ам нээсэн байна. Тодруулбал, ОХУ түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгасан ч эцсийн мөчид Беларусын Ерөнхийлөгч Лукашенко Пригожинтой хэлэлцээ хийсэн хэмээн Кремлиэс мэдээлсэн билээ.

Энэхүү хэлэлцээний дараа Пригожин үг хэлэхгүй байсан нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татсан юм. Тэгвэл тэрбээр даваа гарагт (2023.06.26) Ростов на Дону хотоос гарсны дараа анхны мэдэгдлээ хийсэн байна. Пригожин өөрийн Телеграм хуудас дээрээ 11 минутын дүрс бичлэг оруулжээ.

Тус бичлэгт Вагнерын дарга “Бид засгийн газрыг унагаах биш эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийхээр явсан. Жагсаал өмнө нь бидний дэвшүүлсэн манай улс орны аюулгүй байдалд үүссэн ноцтой асуудал гэх мэт олон зүйлийг харуулсан” гэж хэлсэн байна. Харин тэрбээр өөрийн одоогийн байршил, ирээдүйн зорилго мөн Лукашенкотой хийсэн хэлэлцээний талаар мэдээлэл огт өгөөгүй юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button