УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүх: Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн гомдлоор 02-р сарын 09-нд шийдвэр гаргасан

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, МАН-ын хуульч Ү.Амарбат өчигдөр /2023.06.27/ Д.Эрдэнэбилэгийг “шүүхэд гурван тэрбум төгрөгийн барьцаа өгөөд хоёрдугаар сард хил давсанаас хойш ирээгүй байгаа тул АТГ-т хандаж байна” хэмээсэн билээ.

Энэ дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад,

"Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаж, 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Өмгөөлөгч хэзээ гомдол гаргасан хугацаа нь тодорхойгүй. Мөн хэд хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ч мэдэхгүй" хэмээлээ

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль"-д

14.6 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд дээрх шийдвэрийг шүүх гаргажээ.

14.13 дугаар зүйл.Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг

  • 2.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

Тэгэхээр прокурорын шатанд хэрэг нь шалгагдаж буй Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай гомдол гаргасныг 2023 оны хоёрдугаар сарын 08-нд гаргасан болж таарч буй юм.

Ү.Амарбат “долоон их наяд төгрөгийн хохирол учруулсан хүнээс гуравхан тэрбумын барьцаа авсан байна” хэмээсэн. Тэгвэл

  • 14.6.6-д зааснаар Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно.

хэмээн заажээ. Эл залтаар түүний хохируулсан учирлыг хараад зогсохгүй хувийн байдал буюу биеийн эрүүл мэндийг харгалзсан барьцаа хөрөнгийн хэмжээ тогтоосон аж.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2023 15:14

Өмгөөлөгч шүүгчид өөрсдийн зардлаар олж ирнэ

Зочин
Зочин
6 сар 28, 2023 19:20

Шүүгчид бүхнээс илүү эрхтэй.хэнч шүүгчийн тухай гомдол мэдүүлж болохгүй.хариуцлага тооцох эрх байхгүй. засгийн эсрэг жагсаж цуглаж болдог.

Зочин
Зочин
6 сар 28, 2023 21:43

Л�##�рын шүүх

Холбоотой мэдээ

Back to top button