УРЛАГ

Зохиолч Г.Аюурзана “Тэнгэрийн судар” номоо шинэчлэн хэвлүүлжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана 2016 онд хэвлэн гаргаж байсан “Тэнгэрийн судар” номоо шинээр хэвлэн гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа “Дутууг нь нөхөв, илүүг нь танав. Ер нь насан туршдаа нягталж, насан туршаа нэмж, хасч цохолборлох ном доо” хэмээн бичжээ.

Дутууг нь нөхөв. Илүүг нь танав.Ер нь насан туршаа нягталж, насан туршаа нэмж хасч цохолборлох ном доо.“ТЭНГЭРИЙН СУДАР”-ын шинэ хэвлэл…

Posted by Гүн Г.Аюурзана on Monday, October 28, 2019

Тэнгэрийн судар ном нь Монгол үндэстний түүхийг утга зохиолын аргаар тэмдэглэн үлдээсэн гэх “Монголын нууц товчоо”-г уншигчийн байр сууринаас хандан тайлсан гэдэг. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоогийн хэлж буйгаар “Тэрбээр энд МНТ дахь уран сайхны хэтрүүлэл, хийсвэрлэл, дүрслэл, бэлгэдэл, ёгтлолын тухай, мөн “сүлдэр” хэмээх “totem”-ын тухай, домгийн сэтгэлгээтэй холбогдох олон баримт жишээ дурдаж, сонирхолтой тайлал гаргасан нь нэг талаас, монгол уран зохиолын уран дүрслэлийн арга хэлбэр, нөгөө талаас, монголчуудын уг удам, уламжлалт зан заншил, итгэл бишрэл, сэтгэлгээний онцлогийг судлахад үнэтэй чухал хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Ялангуяа эртний овог аймаг, түүхт хүмүүс, өргөмжлөлт цол гуншин, газар усны нэрийн талаар шинэлэг таамаг тайллууд нь анхаарал татаж байна” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button