Өнөөдөр “Чойжид дагина” балет тоглоно

Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Чойжид дагина” балет үзэгчдийн хүртээл болно. Уг бүтээл анх 2005 онд тайзнаа Ц.Мөнхболдын найруулгаар амилж байжээ. "Чойжид дагины түүх" хэмээх балетийг шашны гүн ухааны зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Чойжид хэмээх настай эмэгтэй өвчний улмаас үхэх болж сүнсийг нь тамын болон бурхны элч булаалдав. Тамын эзэн Эрлэг номун хаан Чойжидын сүнсийг булаан авч там руу хүмүүсийг хэрхэн нүглээсээ болж зовж байгааг мэдрүүлэхээр илгээнэ.
Чойжид бусдын нүглийг хуваалцана. Энэ хэсэгт хөгжим тамын хүйтэн, халуун хийгээд Эрлэгийн элчийн тамлал, зүдгүүрийг харуулдаг. Харин Чойжидыг тэнгэрийн оронд очиход бурхдын ээж мөргөлийн бүжиг бүжнэ. Хүмүүс сайн үйлийг хийхэд Чойжид аз жаргалыг мэдэрч чадсан тул сайн үйлийг хийх ямар чухал тухай хүмүүн төрөлхтөнд ойлгуулахаар бурхны зарлигаар буцаж эх дэлхийдээ ирнэ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.