Seryoja, Rokit Bay нар "түймэр тавихад" нэг хоног үлдлээ

Seryoja, Rokit Bay хоёр "түймэр тавихад" нэг хоног үлдлээ. Урлагийн салбарт өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо танигдсан хоёр артист тоглолтоо нэг өдөр хийхээр болж, шуугиан тариад амжсан. Сонсогчдыг хоёр тийш хуваах нь дээ, заал нь дүүрэх байгаа хэмээн эмзэглэж байтал тоглолтуудынх нь тасалбар борлуулагдаж эхэлсэн даруйдаа дууссан юм. Улмаар Seryoja дахин нэг өдрийн тоглолт гаргаж, Rokit Bay тоглолтын нэмэлт тасалбар цөөн тоогоор худалдаанд гаргасан билээ.
Ийнхүү тэдний тоглолт маргааш /2022.11.04/ Crocus Event Hall болон UG Palace-д болох нь ээ.
Rokit Bay-ийн “THE BROKEN SOULS” тоглолтод ямар, ямар уран бүтээлч ирэх нь тодорхойгүй байна. VIP ширээний захиалгыг 75556661 дугаар дээр авч байгаа аж. Тоглолт UG Palace-д 19:00 цагаас эхлэх товтой байна. Тоглолтын тухай мэдээллийг ЭНД дарж аваарай.
Seryoja-гийн тоглолтод Энэрэл /Opozit/, AM-C, FOUX, Becca, Mia нар урилгаар оролцох нь. Тэрбээр тоглолт дээрээ амьд хөгжмийн хамтлагтай дуулах юм байна. Тоглолт Crocus Event Hall-д болно. Үүдийг нь 18:30 цагт нээж, 20:30 цагт тоглолтоо эхлүүлэх нь ээ. VIP ширээний захиалгыг чат хэсэгрүү хандаж захиалах боломжтой аж. Тоглолтын тухай мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.