СПОРТ

FIBA-ийн комиссын гишүүнээр МОНГОЛ ХҮН анх удаа сонгогдлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржавт албан бичиг, захидал ирүүлжээ.

Уг захидалд ОУСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр түүнийг ФИБА-ийн 3х3 Комиссын гишүүнээр дөрвөн жил (2019-2023)-ийн хугацаатай томилсныг албан ёсоор мэдэгджээ.

ФИБА-гийн 3х3 Комисс нь 16 гишүүнтэй бөгөөд даргаар нь Андрей Кириленко (ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, NBA-ийн тоглогч асан) ажиллах болжээ.

Л.Мягмаржав Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Монголын 3x3 төрлийн сагсан бөмбөгчид Токиогийн олимпын эрх авахад тун ойрхон байгаа. Эрэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа дэлхийд эхний дөрөвдүгээрт багтан, “Токио-2020” олимпын эрх авах болзол хангасан. 2020 оны олимп болох Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эмэгтэй тамирчдаа өрсөлдүүлбэл Монголын сагсан бөмбөгчид олимпын эрх шууд авна. Хэрвээ эрэгтэйчүүдээ сойхоор болвол Монголын эрэгтэй багийнхан олимпын эрх олгох хоёр тэмцээнд оролцох, эрх өвөртлөх боломжтой.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-29 21:31

zass, shaana biz

StevSlarie
StevSlarie
2020-01-17 15:31

Feline Amoxicillin Reactions Viagra Radio Commercial Amoxicillin And Clavulanate Potassium 600mg [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url]

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 04:36

Viagra Ordonnance Obligatoire http://buyciallisonline.com - cialis 5 mg best price usa Vendo Cialis Madrid Cialis Comparativa Viagra Levitra Cialis

LesOrdiff
LesOrdiff
2020-02-11 06:58

Amoxicillin Pakage Insert http://abuycialisb.com - Cialis Cialis Preis Frankreich Buy Cialis Amoxicillin Antibiotic Side Effects

Холбоотой мэдээ

Back to top button