Танилц: Түрүү тодруулах эрэгтэй, эмэгтэй 32 харваач

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
Үндэсний сурын харваа өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Үндэсний сурын хасаа харвааны дунд өргөөр үргэлжилж байна. Энэ жилийн наадмын онцлог шинж нь харваачид чансаагаараа оролцож буй явдал юм. Улсын чанартай тэмцээнүүдээс оноо цуглуулж, үзүүлсэн амжилтынхаа дарааллаар эрэмбэлэгдэж, наадамд оролцож байгаа билээ.
Үндэсний сурын харваанд нийт 540 харваач бүртгүүлсэн юм. Үүнээс 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваач байгаа билээ. Тэгвэл Үндэсний сурын түрүү тодруулах эрэгтэй, эмэгтэй шигшээ 16 буюу нийт 32 харваачийг тодруулсан юм. Тэднийг нийт 40 онооноос хамгийн өндөр оноо авсан байдлаар эрэмблэв.
Эрэгтэй шилдэг 16 харваач
- Аймгийн гарамгай, спортын мастер М.Бат-Орших /Дорнод аймаг/ - 34
- Аймгийн мэргэн, спортын мастер О.Сүхбаатар /Дорнод аймаг/ - 34
- Аймгийн мэргэн, спортын мастер А.Лувсансүрэн /Булган аймаг/ - 33
- Аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав /Хантайшир зурхай/- 33
- Спортын мастер Б.Баттөр /Өнөд цэнгэлийн манлай/ - 33
- Монгол Улсын Гоц харваач Н.Алтансүх /Баян-Өлгий аймаг/ - 32
- Монгол Улсын Гоц харваач Б.Энхтүвшин /Хүч спорт хороо/ - 32
- Аймгийн мэргэн, спортын мастер Д.Чулуунбаяр /Өмнөговь аймаг/- 32
- Аймгийн мэргэн, спортын мастер Б.Ганбаатар /Эрч клуб/- 32
- Аймгийн мэргэн, спортын мастер Б.Зоригтбаатар /Хасбуу сурын холбоо/ - 32
- Аймгийн мэргэн, спортын мастер Б.Наранбаяр /Батур мэргэн баг/- 32
- Аймгийн гарамгай, спортын мастер М.Галбадрах /Ховд аймаг/- 32
- Аймгийн гарамгай, спортын мастер А.Анхбаяр /Сүхбаатар аймаг/- 32
- Аймгийн онч мэргэн, спортын мастер С.Саруул-Эрдэнэ /Баян-Өлгий аймаг/- 32
- Спортын мастер В.Гангабаатар/Хангарьд спорт хороо/ -32
- Монгол Улсын мэргэн Т.Очироо /Батур мэргэн баг/ - 31 оноо тус тус авчээ.
Эмэгтэй шилдэг 16 хурваач:
- Монгол Улсын Даян мэргэн Б.Пунсалдулам /Их өв баг/ -35
- Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор /Дундговь аймаг/ - 34
- Монгол Улсын Даян мэргэн С.Эрдэнэтунгалаг /Алдар/ - 33
- Аймгийн мэргэн, спортын мастер Б.Хонгорзул /Хүч спорт хороо/ - 33
- Аймгийн гарамгай, спортын мастер Д.Гэрэлмаа /Засагт хан клуб/ - 33
- Аймгийн тод харваач, спортын мастер Э.Биндэръяа /Их өв баг/- 33
- Монгол Улсын мэргэн Б.Бутваван /Номин клуб/- 32
- Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх /Өмнөговь аймаг/ -32
- Монгол Улсын гоц харваач Б.Баярцэцэг /Петровис баг/ - 32
- Аймгийн гарамгай, спортын мастер Э.Дуламжав /Номин баг/ - 32
- Спортын мастер Ж.Нарантуяа /Монде баг/- 32
- Аймгийн мэргэн, спортын дэд мастер Д.Энхжин /Ховд аймаг/- 32
- Аймгийн гарамгай, спортын дэд мастер Н.Мандухай /Монде баг/ - 32
- Аймгийн гарамгай Б.Нанжид /Дундговь аймаг/ - 32
- 1-р зэргийн харваач Б.Отгонжаргал /Петровис баг/ - 32
- Монгол Улсын мэргэн Д.Оюунханд /Хангарьд клуб/ - 31 оноо авч тус тус шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.