ЭРҮҮЛ МЭНД

Эмнэлэгт хэвтэхгүйгээр мэс засал хийлгэх боломжтой боллоо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлууллаа.

Тухайлбал, манай улсын эмнэлэгт хэвтэлтийн түвшин Дэлхийн дундажаас 4 дахин их, Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудаас 2 дахин их байна.

Иргэдийн дунд эмнэлэгт сувилгаа хэлбэрээр хэвтэн эмчлүүлэх сонирхол маш их, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт хангалтгүй байгаа тул бодлогоор амбулаторийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэн заавал эмнэлэгт хэвтэх бус өдрийн эмчилгээний түүх нээлгэж эмчилгээ хийлгэх, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх, амбулаториор мэс ажилбар хийлгэх зэрэг тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Буриад зон
Буриад зон

Аль эмнлг вэ

Зочин
Зочин

Дээрхэн үёд эмнэлэгт хэвтэж гэхээр яав юу болов хөөрхий гэдэг байлаа үнэхээр өвдсөн хүн ирдэг..одоо бол хүч тамир орох гэж ядаргаа тайлах гэж өвдөөгүй байж өвчтөн өлширчээ муу ёр байгаадаа.тэгэхээр ийм тоо гар�##�гүй яахав дээ.

Холбоотой мэдээ

Back to top button