СПОРТ

Монголын шилдэг хөлбөмбөгчин Б.Гарьдмагнай албан ёсоор зодог тайллаа

Анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа цөөнгүй хөлбөмбөгчин Монголд бий. Тэдний нэг нь Баясгалангийн Гарьдмагнай. Шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу байсаар өдий хүрсэн тэрбээр 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий сорилгод оролцсон Монголын цорын ганц тамир­чин. Б.Гарьдмагнай ДАШТ-ий эхний даваанд Брунейн хөлбөмбөгчдийг хожсоныхоо дараа зодог тайлж буйгаа зарласан юм. Өдгөө “Дэрэн” клубийн дасгалжуулагчаар ажиллаж буй тэрбээр өнөөдөр албан ёсоор зодог тайлж, тамирчны замналаа өндөрлүүлэв.

Зодог тайлах ёслолын хүрээнд  Б.Гарьдмагнайгийн найзуудаас бүрдсэн “G5”, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрээ мөнхөлсөн, одоо тоглож яваа тоглогчдоос бүрдсэн “MGL Team” багууд нөхөрсөг тоглолт хийсэн юм.

Уг тоглолтын эхний гоолыг Б.Гарьдмагнай оруулсан бол сүүлчийнхийг нь түүний хүү оруулжээ. Эл тоглолтод “MGL Team” 5:4-өөр хожив.

Баяр гуниг хосолсон ёслолын үеэр Б.Гарьдмагнай цөөнгүй удаа нулимс унагана лээ. Яах аргагүй түүний амьдралд тохиох хамгийн сайхан дурсамжтай мөч байсан болов уу.

Б.Гарьдмагнай Үндэсний дээд лигт дөрөв, Холбооны цомд хоёр, Супер цомд хоёр удаа түрүүлсэн юм.

Гэрэл зургийг Монголын хөлбөмбөгийн холбооны цахим хуудаснаас авав.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 17:41

Birth Contorl Overnight [url=http://cialisjh.com]Cialis[/url] Baclofene Association Cialis Propecia Ovulation

MatFuse
MatFuse
2020-02-06 23:51

Cialis Overnight Delivery Us http://cheapcialisir.com - Cialis Votre Avis Le Meilleur Levitra Ou Viagra Buy Cialis Plavix Online Order

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 10:49

Gogetdrugs http://buyciallisonline.com/# - Cialis Achat De Ciprofloxacin En Ligne Buy Cialis Generic Viagra Review

Холбоотой мэдээ

Back to top button