Зүүн аймгуудын замын ажилтай танилцаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗТХЯ-ны холбогдох албаны бүрэлдэхүүн зүүн аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна. Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд шинээр багагүй эвдрэл гэмтэл гарсаныг “Багануур АЗЗА” ТӨХК-ийнхан шуурхай ажиллаж, сэргээн засварлаж эхэлжээ.
Тус хэсгийн замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай 4 цэг байдаг. Тиймээс цаг агаарын онцгой нөхцөлд ажлаа төлөвлөж, бэлэн байдалд ажиллахыг Багануур АЗЗА ТӨХК-ийн удирдлагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн энэ чиглэлийн автозам насжилт өндөртэй, хөдөлгөөний эрчим ихтэй замуудын нэг учир эвдрэл гэмтэл их гардаг. Иймд зам засварын ажлыг чанартай, чансаатай хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулан хугацаанд дуусгаж ажиллахыг даалгав.
Эх сурвалж: ЗТХЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
NAADAM heSEH ZAMDAA SUR DANZANDAA HUDLAA SURJIGNEED 10 HUVIIG SHAASAN BAILGUI ALI CH YAAMNAAS TENDER GARAH DAA 10 HUVIA AMILJ BAIJ AJIL AVDAG GEDEG
Ха ха харин ч нэг гурилтан дөө. Сайд гээд сайжрах уу