УРЛАГ

"Boss Of Boss"-ын шинэхэн танилцуулга бичлэг цацагдлаа

"Микроны босс", "Пруссны босс" нэртэй хоёр ч уран бүтээлээ хүргэсэн кино багийнхан удахгүй  "Boss Of Boss" нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Өчигдрийг хүртэл шинэ ангид ямар үйл явдал өрнөх нь тодорхойгүй байсан бол шинэхэн танилцуулга бичлэг цацагдсанаар уг ангийн өрнөл ил боллоо.

Гурван найз болох Тахиа Бааяа Халзаа нарт нэгэн шинэ дайсан гарч ирнэ. Өмнөх ангид тэд приусны хулгайчийг барьдаг бол энэ удаад тэд захиалагчтай нь хүч үзэж олон гэнэтийн зүйлүүд тохиолдох аж.

Мөн манай сайтад реппер “Big Gee”-ийн өгсөн ярилцлагад тэрээр Батаа, Батмаа, Ишчүү бид дөрвийн нэг харамсалтайгаар амиа алдана хэмээн киноны бяцхан нууцаа задалсан юм. Ярилцлагын уншихыг хүсвэл энд дарна уу.

Харин "Boss Of Boss" кино нь тавдугаар сарын 10-нд нээлтээ хийх юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button