УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхдээ сургахдаа зовж болохгүй хэмээн айлдагч

Ардчилсан нам хангайн бүсийн хөгжлийн хэлэлцүүлгийг өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулав. Хөвсгөл аймагт зохион байгуулсан эл хэлэлцүүлэгт Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон гэх мэт аймгийн гишүүд нь оролцсон билээ.

Тэгвэл энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн илтгэлийн хэсэг олны дунд хэл ам дагуулав. Илтгэлийнхээ үеэр тэрбээр "Бид өнөөдөр үр хүүхэддээ хоол авч өгөхийн тулд зовж эхэлж байна. Энэ нь зовлон байж болохгүй. Үр хүүхдээ сургахын тулд бид зовж эхэлж байна. Энэ зовлон байх ёсгүй" хэмээжээ.

Гэвч Боловсролын зээлийн сангаас охин Г.Хуландаа 2016 онд 127 мянган ам.долларын зээл авч өгсөн гэх асуудал түүний илтгэлтэй холбоотойгоор ахин сөхөгдөв.

Баргийн хүнд олддоггүй зээлээр охиноо гадаадад сургасан Ардчилсан намын дарга олон нийтэд хүүхдээ сургах нь зовлон байх ёсгүй хэмээн ярьж яваа нь олны дургүйцлийг хүргэж байгаа хэрэг.

Мэдээж хэрэг охин нь шаардлага хангаад зээл авч суралцсан бол өөр асуудал гэдгийг дурдах нь зүй. Боловсрол үнэтэй болсон энэ цаг үед хүн бүр хүүхдэдээ чанартай мэдлэг олгохын тулд зээл аваад ч хамаагүй сайн сургуульд сургаж байгаа. Энэ нь эргээд өнөөгийн нийгэмд тухайн өрхөд тодорхой хэмжээнд санхүүгийн дарамт болж буй нь үнэн.

Тиймдээ ч БЗС-гийн асуудал сөхөгдөх үеэр олны анхаарлыг урт хугацаанд татаж байсан үе саяхан. Тэгвэл Ардчилсан намын даргын хувьд хэлэлцүүлгийнхээ үеэр боловсролын асуудлыг дурдсан нь түүнтэй холбоотой зээлийн сангийн асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбат
Ганбат
2023-08-07 19:48

Хүн бүр сурах эрхтэй. АН бол бол боломж булаагч!!! Бид өөдлөхгүй байна.!!!!!@

Зочин
Зочин
2023-08-07 21:06

Хичнээн толгойтой гээд сур�##�цах мөнгө олдохгүй бол хэцүү шүү дээ.Зөвхөн эрх мэдэлтэй дарга нарын хүүхдүүд авдаг нь үнэн.Ялангуяа МАН ынхан боловсролын зээлийг цөмлөсөн байсан даа.Ганц Ан ын Гантөмөрийн яриад байдаг нь сонин юм.Гантөмөр зээлээ төлчихсөн шүү.Улирсан б�##�арсан юм ярихаа боль Боловсролын зээлийн сангийн сайтад ороод үзэж чадах уу А.Даваа чи

Ганбат
Ганбат
2023-08-07 21:24

Дүр исгэгч!!!

Зочин
Зочин
2023-08-07 22:29

Энэ бол цэвэр соошл намнаа бнаа !

Зочин
Зочин
2023-08-07 22:56

МАН ын сайт

Холбоотой мэдээ

Back to top button