НИЙГЭМНийгэм мэдээ

Туршилт: Хагас коксон нүүрсний туршилтаар хүхэрлэг хий 6.9 дахин бага гарчээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн бондоор татаж авсан санхүүгийн эх үүсвэрийн 177.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад ашиглахаар баталсан билээ. Тэгвэл үүний хүрээнд шахмал түлшний чанарыг сайжруулах бөгөөд түүхий эдийг нь солихоор болсон юм.

Тодруулбал, шахмал түлшний түүхий эд болох мидлингийг хагас коксоор солих туршилтыг хэдийн амжилттай хийсэн хэмээн Эрчим хүчний сайд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр олон нийтэд хагас коксыг түүхий эд болгон ашигласан шахмал түлшний туршилтын ажлыг олон нийтэд танилцуулсан юм.

Хагас коксыг ашиглахаас өмнө дэлхийн улс орнуудын жишээг судалсан гэх бөгөөд тэр дундаа Лондон, Сөүл болон Бээжингийн туршлагыг судалжээ. Эдгээр хотууд агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд 7-17 жилийн хугацаанд түүхий нүүрсийг хязгаарлаж, хагас коксон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлж, улмаар хийн түлшинд шилжсэн байдаг ажээ.

Тэгвэл уг аргыг сонгон хагас коксон 39.6 тонн шахмал түлшийг үйлдвэрлэсэн байна. Нийт 6 лабораторид шинжилгээ хийж, 97 удаагийн практик галлагаа хийжээ.

Туршилтын үр дүнд

  • дэгдэмхий 9
  • хүхэр 0.5
  • үнслэг чанар 8 хувиар бага гарсан байна.

Мөн

  • тоосонцор 3.7
  • хүхэрлэг хий 6.9 дахин бага гарчээ.

Түүнчлэн угаарын хий 810, азотын исэл 56-гаар буурсан үзүүлэлтийг харуулсан байна.

Хагас коксон нүүрсэд зарцуулах нийт мөнгөн дүнгээр 108,240 тонн шахмал түлш үйлдвэрлэхээр тооцоолжээ. Эдгээр түлшийг нийт 45 хоногийн хугацаанд хэрэглэнэ хэмээн тооцоолж байгаа юм. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад илчлэг нь 6590 ккал/кг байгаа нь 10 хувиар өндөр үзүүлэлт байна.

Цаашид хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд 2035 он гэхэд Хагас кокс-Эрчим хүчний үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Харин хийн хангамжийн нэгдсэн сүлжээг 2030-2050 онд бий болгоно хэмээн төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ingej l tarkhi ugaaj eheldeg biz dee

Зочин
Зочин

Ха ха луйварчид жүжиглэж дуусахгүй, ард иргэд нь

Холбоотой мэдээ

Back to top button