НИЙГЭМНийгэм ярилцлагаЭРҮҮЛ МЭНД

Б.Батболд: Залуучууд зүрхний шигдээсээр нас барж буй нь тамхи, хөдөлгөөний хомсдолтой холбоотой

Сүүлийн үед зүрхний шигдээсийн улмаас залуу хүмүүс эрт нас барах нь нэмэгдсэн, унтаад өглөө нь сэрэхээ больсон гэх мэт асуудлууд иргэдийн дунд яригдаж буй. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн эмч Б.Батболдтой ярилцлаа.

-Зүрхний шигдээс өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгаа хэмээгээд байна. Дэлхийд хийгээд манай улсад үнэхээр энэ төрлийн өвчин залуужиж байгаа хэрэг үү?

-Дэлхийд жилд 17-18 сая хүн гэнэт нас барсан байдаг. Үүний 30 гаруй хувь нь зүрхний гаралтай өвчин байдаг юм. Эл өвчлөл дундаа 80 хувийг нь зүрхний шигдээс өвчний тохиолдол байдаг. Ерөнхий статистик үзүүлэлтээр нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг.

Уг өвчнөөр өвчлөхөд цусан дахь сахарын хэмжээ, архи, тамхи, биеийн хэмжээ, удамшил, насжилт гэх мэт нь хамгийн ихээр нөлөөлдөг. Нас ахих тусам, эрэгтэй, мөн удамшилтай бол уг зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нь нэмэгддэг юм. Гэсэн хэдий ч харьцангуй залуу бүлгийн хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх, нас барах тохиолдол буурахгүй байгаа. Хотжиж буй үйл явц ч нөлөөлж байна.

Ерөнхийдөө тамхины хэрэглээ болон биеийн жингийн асуудлаас үүсэлтэй зүрхний шигдээс залуучуудын дунд үүссээр байна. Зүрхний шигдээсийн тохиолдлын 10 хүн тутмын хоёрыг залуу насных нь эзэлж байгаа юм.

-Цар тахлын дараагаар тэр дундаа коронавирусээр өвчлөгсөд зүрхний шигдээст өртөмтгий байгаа хэмээх яриа иргэдийн дунд бий. Шинжлэх ухаан талаасаа энэ тал дээр судалгаа байдаг уу?

-Ковидын нөлөөгөөр зүрх судасны өвчлөл нэмэгдсэн эсэх талаарх судалгаанууд бий. Уг судалгаануудад зүрх судасны өвчлөл нэмэгдэж буйд ковид нөлөө төдийлөн байхгүй гэх дүн шинжилгээ гарсан байдаг. Харин эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөлөл нэмэгдсэн байгаа юм.

Өмнөх 10 жилийн хугацаанд залуучууд зүрхний шигдээсээр өвчилж байсан уу гэвэл тийм. Харин илэрц нь хэр байсантай холбоотой. Цахим орчноос хүмүүс мэдээллийг хурдан шуурхай авдаг болсон. Өмнө нь албаны байгууллагуудад л энэ тоо байдаг байсан бол иргэд одоо цахим орчинд нэгнээсээ мэдээллийг олж авч буй нь нөлөөлж байгаа хэрэг. Урьд нь ийм хэмжээнд тохиолдлууд байсан, одоо ч тэр хэвээр байгаа.

-Ковидоор өвчилсний дараагаар олон нийт цусаа шингэлэхээр Аспириныг их хэмжээгээр хэрэглэдэг. Хэр оновчтой вэ?

-Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээний үр дүнтэйгээр цус шингэлэх эсвэл өөх тосыг бууруулах зорилготойгоор хэрэглэдэг. Ковидоос шалтгаалаад цус шингэлэх эм хэрэглэж байгаа гэхээс илүүтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд л энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй гэж ойлгох нь зөв.

-Дасгал хөдөлгөөний хомстол нь энэ төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмж байгаа гэж хэллээ. Зарим хүмүүсийн хувьд дасгал хийсний улмаас зүрх нь өвдөх тохиолдол байдаг шүү дээ?

-Энэ бол хоёр өөр асуудал. Хэн дасгал хийж болох вэ гэдэг нь нэн тэргүүнийх. Зүрхний өвчтэй, архаг дутагдалтай иргэд ачаалал даах чадваргүй тул дасгал хийх нь зохимжгүй. Хүн бүрд өөрийн гэсэн дасгалын ачаалал даах чадал байдаг.

Дасгал хийснээр цусан дахь өөх тосны нөлөөллийг бууруулж, судасны хатуурлаас сэргийлдэг. Өөрийн биед тохирсон дасгал хөдөлгөөнийг олж хийснээр зүрхний шигдээсээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн эмч дасгал хий гэж зөвлөснөөс болж шууд л гараад дасгал хийгээд байж болохгүй. Биедээ тохироогүй дасгал хийснээс болж зүрхэнд ачаалал өгч, хүндрүүлэх эрсдэл бий.

-Дасгал хийдэггүй ч гэлээ зүрхний үйл ажиллагааг дэмждэг амин дэмүүдийг хүмүүс их хэрэглэдэг. Нөлөөлөл нь хэр үр дүнтэй вэ?

-Зүрхний үйл ажиллагааг дэмждэг биологийн олон төрлийн бүтээгдэхүүн бий. Бид алийг нь ч зөвлөдөггүй. Шинжлэх ухаант байдлаар баталгаатай, баримттай зүйлсэд тулгуурлаж, зөвлөгөө өгч, эмчилдэг. Цахим орчинд зүрхний үйл ажиллагаанд төрөл бүрийн амин дэмийг сайн хэмээн ярьдаг бөгөөд иргэд ч үүнд автдаг. Энэ нь төдийлөн үр нөлөө үзүүлдэггүй.

-Зүрхний өвчлөлийн шинж тэмдгүүд хэрхэн илэрдэг вэ?

-Зүрхний шигдээс өвчин цочмог эхэлдэг. Цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгал давчдах, хүзүү цээж рүүгээ өвчин нь дамжих гэх мэтээр илэрдэг. Манай тасгаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнхийг ахмимаг насных, тэр дундаа 65-аас дээш насныхан зонхилж байгаа.

Нийт өвчлөгсдийн 10 хүн тутмын найм нь 40-өөс дээш, хоёр нь 40-өөс доош насныхан өвчилдөг гэх тооцоолол бий. Залуучууд ирж үзүүлэх нь харьцангуй бага. Харин 50-аас дээш насныхан манай тасгаар үзүүлдэг. Шинж тэмдгүүд илэрч байгаа бол зүрхээ урьдчилан сэргийлэх байдлаар эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй үзүүлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нххх
Нххх
8 сар 12, 2023 16:00

АГААРЫН БОХИРДОЛ ГЭЖ МАШ ТОМ НӨЛӨӨ БИЙ ДЭЭ. МАШИН БАРИАД ОЛОН ЦАГААР СУУГАА ЯВНА ТЭГЭХДЭЭ ГЭР ХОРООЛОЛООС ОРЖ ИРСЭН МАШИНЫ ДУГУЙЫН НААЛДСАН МАШ АЮУЛТАЙ БИЧИЛ ТООСОНЦОРООР АМЬСГАЛДАГ ШҮҮ. ХЯТАДЫН АЛЬ Ч ХОТЫН ЗАХАД ОЧСОН БҮХ ХЭСЭГҮҮДЭЭ БҮРЭН ЦЕМЭНТЭЛСЭН БАЙДАГ НЬ ШИНЖЛЭХ УХААНЧААР НАРИЙН СУДАДСАН БАЙДАГТАЙ ХОЛБООТОЙ.

Зочин
Зочин
8 сар 12, 2023 16:41

Барууны хэвлэлүүдэд зарим хүмүүс зүрхний шигдээсээр нар барсан нь ковидын вакцинтай холбоотой т�##�аар бичсэн бна лээ. Манай эрдэмтэд, эмч нар олж уншдаг байлгүй дээ

Зочин
Зочин
8 сар 12, 2023 17:27
Reply to  Зочин

Албан да�##�гавар авса хүн байна. Өөрөөр хэлбэл хараат бус шинжээч биш.

Chimongolianos
Chimongolianos
8 сар 12, 2023 21:26

Vactsinaar olon hun Alsan odoo ch yhseerl bna

kausa
kausa
8 сар 12, 2023 23:18

vaktsin shde ene p###a daalgavaraar yrij bga g###g bizde hden togrog absan ym boldoo

Ebe
Ebe
8 сар 13, 2023 08:26

Bitii chaa bandia

Зочин
Зочин
8 сар 14, 2023 00:27

Вакцин ш дээ эмч нарч мэдэж байгаа вакцин гэдгийг. Эмя-г өмөөрөөд байхын хятад вакцин шахсан

Зочин
Зочин
8 сар 14, 2023 10:46

Ковиттой холбоотой шүү хө хэдэн жилийн өмнө ямар байсан одоо ямар байна

Мөнхбат
Мөнхбат
8 сар 15, 2023 15:05

Хүчээр хийсэн хортой вакциных шүү.

Холбоотой мэдээ

Back to top button