Xanadu Mines: "Хармагтай" төслөөр өндөр агуулга бүхий эрдэсжилт илрүүллээ

"Xanadu Mines" болон "Zijin Mining" групп манай улсад Хармагтайн зэс, алтны төслийн I шатны дүүргэлтийн өрөмдлөгийн үеэр өнөр агуулга бүхий эрдэсжилтийг илрүүлсэн талаарх судалгаагаа танилцууллаа.
PFS-ийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн өрөмдлөгөөр Stockwork Hill ордоос илүү өндөр агуулга бүхий эрдэсжилт илрүүлсэн гэдгийг онцолсон юм.
Тодруулбал, зургаан метрийн гүнээс 131 метр хүртэлх хэсэгт 0.35 хувийн зэс, тонн тутамд 0.67 грамм алт бүхий эрдэсжилт байсан гэдгийг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн тус хайгуулын өрөмдлөгийг хоёр цооногоор үргэлжлүүлж байгаа ажээ. Энэ оны гуравдугаар улиралд эл өрөмдлөгийн анхны үр дүнг хуваалцана гэдгээ мэдэгдэв.
Одоогийн байдлаар нийт дөрвөн алмазан өрөм бүхий машинаар Хармагтайд өрөмдлөг хийж байгаа бөгөөд гол зорилго нь ирээдүйд ашигт малтмалын нөөцийг хүдрийн нөөц болгон хувиргах зорилт руу чиглэж байгаа гэдгийг дурджээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баялаг олох тусмаа хөрөнгө оруул�##�тын өрөнд орно.от шиг
Зөв орчуулаач. Сайтын мэдээллийг нь харахаар агуулга нь �##�дагдчихаж. Мэдээллүүд нь худлаа бна.