НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Түлш, шатахуун, хийн салбарын дараах 14 зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч баригдаагүй барилга байгууламжийн 720 даалгаврыг цуцлахаар болсноо Хотын дарга өнөөдөр /2023.08.18/ мэдэгдлээ.
Үүнээс түлш, шатахуун, хийн салбартай холбоотой хэд хэдэн зөвшөөрлийг цуцлахаар тэмдэглэжээ.
Үүнд,
- 2012.07.05 - "Дашваанжил" ХХК - Баянзүрх дүүргийн 4-р хороо - 1 блок - ШТС
- 2013.05.08 - "Дашваанжил" ХХК - Баянзүрх дүүргийн 4-р хороо - 1 блок - ШТС
- 2010.12.27 - "Шунхлай групп" ХХК - Баянзүрх дүүргийн 22-р хороо - 1 блок - ШТС
- 2015.12.08 - "Шижир ойл" ХХК - Баянзүрх дүүргийн 11-р хороо - 1 блок - шатахуун цэнэглэх талбай
- 2010.08.10 - "Юнигаз" ХХК - Баянзүрх дүүргийн 10-р хороо - 1 блок -
- 2013.12.16 - "Петровис" ХХК - Баянзүрх дүүргийн 1-р хороо - 1 блок - автомашин хийгээр цэнэглэх станц
- 2015.06.24 - Н.Буниа - Баянзүрх дүүрэг 21-р хороо - 1 блок - шингэрүүлсэн хий түгээх станц
- 2015.06.24 - Н.Буниа - Баянзүрх дүүрэг 21-р хороо - 1 блок - автомашин хийгээр цэнэглэх станц
- 2013.10.30 - "Дашваанжил" ХХК - Баянзүрх дүүргийн 20-р хороо - 1 блок - автомашин хийгээр цэнэглэх станц
- 2013.05.27 - "Жаст ойл" ХХК - Баянгол дүүргийн 20-р хороо - 1 блок - автомашины хийгээр цэнэглэх станц
- 2008.09.22 - "Юнигаз" ХХК - Баянгол дүүргийн 20-р хороо - 1 блок
- 2014.04.25 - "Синчи ойл" ХХК - Чингэлтэй дүүргийн 5-р хороо - 1 блок - хий цэнэглэх зөөврийн станц
- 2015.01.20 - "Хөрс авто сервис" ХХК - Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо - 4 блок - нефтийн агуулах
- 2014.11.20 - "Магнай трейд" ХХК - Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо - 9 блок - Шатахуун хадгалах далд хэвтээ цилиндр зэрэг зөвшөөрлүүдийг цуцлахаар болжээ.
"Дашваанжил"-ийн гурав, "Шунхлай групп"-ийн нэг, "Шижир ойл"-ын нэг, "Юнигаз"-ийн хоёр, "Петровис"-ийн нэг, "Жаст ойл"-ын нэг, "Синчи ойл"-ын нэг, "Хөрс авто сервис"-ийн нэг, "Магнай трейд"-ийн нэг зөвшөөрлийг цуцлах аж. Мөн хувь иргэний хоёр зөвшөөрал багтжээ. Нийт газрын тос, хийтэй холбоотой 14 зөвшөөрлийг цуцална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одооноос хуодан хийгээд явахгүй бол байр хороолол дунд ШТС байж байгаа нь иргэдийн оршин суугчдын аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөөд байгаа эрсдэлтэй байна шүү
Замбараагүй олгогдсон газарт граж
ШТС зэрэг оршин суугчдын аюулгүй байд�##�д сөрөг нөлөөтэй цэгүүдийг үе шаттай буулгах нь зөв.дэмжиж байна.Амжилт хүсье
Нэгэл их нураадаг цуц�##�даг хүмүүс бий болж дээ? Үр дүн �##�га.Ярьсаар байгаад дараагийн зун эхэлж ,ширүүн бороо орж үерлэх ,өвөл утаанд бухимдах ,түгжирч бөөгнөрсөөр 2024 оны УЛСЫН их баяртаа золгох биздээ !
Ингэхээс аргагүй замбараагүй болсон байгааг мэдрэх мэдрэмжгүй, мэдрэл гажуу юу??????!!!!!
13 хороо 14 сургуулийн хажууд байрлах Шунхлай яагаад ороогүй юм бэ? Олон зуун хүүхдийн аюулгүй байд�##� хамаагүй юм уу
Зөв шийдвэр.Эдгээр нь бүгдээрээ газарт булагдах Мини юм шүү дээ.Базарваань.