2023 оны хамгийн эрэлттэй зөөлөн болон хатуу ур чадварууд

"LinkedIn" 2023 оны хамгийн эрэлт хэрэгцээитэй ур чадварын жилийн тайлангаа саяхан гаргалаа. Тайлан нь тус пдатформ дахь ажлын зарууд болон гишүүдийн үйл ажиллагаанаас цуглуулсан мэдээлэлд үндэслэсэн байна. Тэдний мэдээлснээр хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн цаашид ч буурахгүй ажээ.
Дэлхийн хэмжээнд авьяас чадварын хомсдол сүүлийн 16 жилийн дээд түвшинд хүрч, ажил олгогчдын 75 хувь нь техникийн болон зөөлөн ур чадварыг хослуулсан хүмүүсийг эрэлхийлж байгаа юм. Тэгвэл 2023 оны хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 ур чадварыг танилцуулъя.
-Хамгийн эрэлт хэрэгцээтэй хатуу хийгээд зөөлөн ур чадвар-
Компаниуд өсч томрохын хэрээр баг, төсөл, үйл ажиллагааг удирдаж чадах чадварлаг менежерүүдийн хэрэгцээ нэмэгдсээр. Мөн харилцаа холбоог ч орхигдуулаагүй байна. Ингэхдээ төрөл бүрийн платформоор дамжуулж, үр дүнтэй ажиллах харилцааг компаниуд эрэлхийлэх болжээ.
Тэгвэл жагсаалтын гуравдугаарт, хэрэглэгчид үйлчлэх ур чадвар орсон байна. Тухайн брэндэд үнэнч байдлыг бий болгохын тулд туршлага шаардлагатай хэмээж буй.
Харин хүмүүсийн ярих болсон манлайллыг жагсаалтын дөрөвдүгээрт оруулжээ. Харин ТОП-5-ын эцсийн ур чадвар нь борлуулалтын ур чадвар байсан юм.
Тэгвэл хамгийн их эрэлт хэрэгцээтэй зөөлөн 10 ур чадварыг хүргэе.
- Менежмент
- Харилцаа холбоо
- Хэрэглэгчид үйлчлэх
- Манлайлал
- Борлуулалт
- Төсөлд менежмент хийх
- Судалгаа
- Анализ хийх
- Маркетинг
- Багаар ажиллах ур чадвар зэргийг дурдсан байна.
Энэ жилийн хамгийн их эрэлтийг бий болгосон 10 хатуу ур чадварыг хүргэе.
- Програм хангамж
- Хөгжүүлэлт
- SQL
- Санхүү
- Пайтон
- Жава
- Мэдээллийн дүн шинжилгээ хийх
- JavaScript
- Үүлэн системийг ашиглах
- Үйл ажиллагааг зохион байгуулагч
- Үйлчлүүлэгчтэй харилцах менежмент зохицуулагч гэх чадварууд багтсан байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.