Ш.Раднаасэдийн сайн найз Т.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзоригийн албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан гэх хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ.
Тодруулбал, АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд дунд түүнд холбогдох хэрэг багтсан байна.
Тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай сумд ашиглаж байсан нарны цахилгаан үүсгүүрийн 600 гаруй тэжээл буюу зай хураагуурыг дур мэдэн худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа ашигласан байж болзошгүй гэх хэрэгт анх шалгуулсан юм байна. Т.Ганзориг уг хэргээр тогтохгүй Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Болдгянт” ХХК-д нууцаар эрчим хүч худалдан борлуулсныхаа хариуд багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон мэдээлэл цацагдсан.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, 22.4-ийн хахууль авсан гэх үндэслэлээр, хахууль өгсөн аж ахуйн нэгжийнхнийг нь яллагдагчаар татаад буй аж.
Т.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн "сайн найз" гэх тодотголтой.
Хамгийн ноцтой нь 2023 нэгдүгээр сард АТГ-ынхан Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэрээ Ш.Раднаасэд, Т.Ганзориг нартай холбогдох эд зүйлсийг хураан, битүүмжилсэн. Улмаар Ш.Раднаасэдийн мөнгийг “угаасан” хэргээр Т.Ганзоригийг шалгаж эхэлсэн гэгдэж байв.
Тэд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Говь-Алтайн сумдаар явж бэлэг сэлт тараана, тойргуудаа усалж явсан зургууд нь түүх болон үлдсэн андууд. 2016 онд Ш.Раднаасэдийн сонгууль ажилд ажилласан. Нөгөөх нь хариуд нь У.Хүрэлсүхээр дэмнүүлж “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулсан гэдэг шуум улстөрийн хөшигний ард хөвөрч байв.
Т.Ганзоригийн хувьд: ИТХ-ын даргаар ажиллаж байсан намтартай. Түүнийг хуурамч дипломын асуудал, намаасаа хөөгдсөн намтар дагадаг. Тодруулбал, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Эрдэнэбат “Т.Ганзоригийг 2001 онд Банк, санхүүгийн “Өлзий” дээд сургуулийг төгссөн эсэх” талаар гомдол гаргаж, шалгуулахаар” өгч байсан аж. Үүгээр ч зогсохгүй тэрбээр 2019 Намын хорооны дарга байхдаа “авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, намын дүрмийг зөрчсөн” гэх үндэслэлээр МАН-аас хөөж байсан ч удаатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс тохиролцож мөрдлөгөөс мултарч байгаа
ЭНЭ УГААСАА ЗАСРАХГҮЙ ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА АЛААЧ ТҮВШИНБАЯРЫН ГАРТ ӨГӨӨД НҮДЭЭД АЛЧИХ ЛАЛАРЫГ ГЭЖ ХЭЛ ТҮВШИНБАЯР ЕР НЬ АВИЛГАЧДЫГ ШОРОНД АЛААД БАЙ ТЭГВЭЛ ЧАМАЙГ СУЛЛАХ ТАЛААР БОДОЖ БОЛОХ ЮМ
Раднаасэдээс болж хэд дэх хүн нь шоронд оров доо. Яасан их ханаж цаддаггүй хулгайч вэ? Ангийнхан анд гээд оймсонд 10000 доллартой баригдаж шоронгийн хадаас болж байсан.
Хулгай луйвар болгон дээр л энэ новшийн нэр гарна. Үнэн өлөн новш уу