Нийгэм мэдээ

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хамааралтай "Inel Zaisan Village"-ийн уснаас олон төрлийн бактер илэрчээ

"Inel Zaisan Village" хотхоны уснаас олон төрлийн бактер илэрсэн талаар Усны газраас баталгаажуулан мэдээллээ.

Шинжилгээний хариуг харах юм бол, дээжийг наймдугаар сарын 7-нд хүлээн авч, 8-11-ний өдрүүдэд шинжилжээ. Улмаар:

  • Гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар
  • Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн
  • Сульфит задлагч агааргүйтэн тус тус илэрсэн байна.

Нийт нянгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 100 бол "Inel Zaisan Village" хотхоны усны шинжилгээ "300 хүртэл" гэж гарсан байгаа юм.

Тус хотхоныг "Инэл" ХХК барьсан. Эцсийн өмчлөгч нь Г.Батболд, Ш.Сарантуяа нар юм.

"Инэл" ХХК өмнө нь ХНХЯ-наас зарласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын тендерт шалгарч байжээ. Уг тендерийн төсөв 13.3 тэрбум төгрөг аж.

Мөн өөр анхаарал татах мэдээлэл нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү "Инэл" ХХК-д хамааралтай юм байна. Ц.Ганхүү нь тус компанид шууд хувьцаа эзэмшдэггүй ч "Инэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ганхүүгийн Батболдын хамаарал бүхий хүн юм.

Овог, нэрийг нь харвал ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хүү Батболд нь "Инэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бололтой. Ц.Ганхүүг 2021 онд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
8 сар 22, 2023 14:58

сэтгэлгүй хулгайч л даа

иргэн
иргэн
8 сар 22, 2023 16:37

Энэ хүнд хамаагүй бх оо, одоогийн ашигл�##�т хариуцсан СӨХ, бусад нөхцөл ш�##�тгаанаас үүсэлтэй болов уу.............Бохирын шугамыг дэргэдэх т�##�байд нь эвдэж ил задгай бохир нуурласнаас болсон гэсэн шүү..................................

Зочин
Зочин
8 сар 22, 2023 23:16

Крантны уснаасаа заваан бактер вирусыг хоол ундтайгаа хольж идэж байсан байна ш дээ. Заваан юмаа.

Зочин
Зочин
8 сар 23, 2023 21:26

Ямар муухай нэртэй хороолол вэ

eegii
eegii
8 сар 23, 2023 23:29

avilaga horoolliig nuraana gsen ysan be hotiin dargaa

eegii
eegii
8 сар 23, 2023 23:31

avilaga horooliig buulgana gvel itgii

зочинцог
зочинцог
8 сар 25, 2023 13:25

үхэж дуусахаар олон жил бохир ууж байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button