НИЙГЭМНийгэм мэдээ

"Авлига хороолол"-д бичиг ирээгүй шалтгаанаар барилгын ажил нь хоёр ээлжээр үргэлжилж байна

Хотын дарга Д.Сумъяабазар Туул болон Сэлбэ голын ай сав газар дахь барилга болох "Эм энд Жи Констракшн" ХХК-ийн захиалгат "Акуа Гарден" хотхоны барилгыг албадан нураана хэмээн энэ сарын 18-ны өдөр мэдэгдсэн билээ. Ингэхдээ захирамж гаргаснаа хэвлэл мэдээллийн байгууллагаар олон нийтэд хүргэсэн юм.

Хэдийнэ 4-5 блок босож, иргэдээс захиалга авч эхэлсэн уг барилгын ажлыг албадан нураахдаа хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ ч мэдэгдсэн билээ. Тэгвэл албадан нураах захирамжтай холбоотойгоор тус хотхоныг зорьсон юм.

"Авлига хороолол" гэх тодотголтой шинээр барьж буй уг барилгын талбайд ажилчдын болон барилгын машинууд олноор бужигнасан байх бөгөөд хөл хөдөлгөөн ч татраагүй байлаа.

Барилга барих үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд энэ талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Гэсэн хэдий ч албаны эх сурвалжийн мэдээлснээр ""Акуа Гарден" төслийн үйл ажиллагааг зогсоох ямар нэгэн албан бичиг огт ирээгүй тул хуулийн дагуу барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлж байгаа" хэмээсэн юм.

Харин Хотын дарга Д.Сумъяабазарын зүгээс энэ сарын 21-ний өдөр 1000 өдрийнхөө тайланг тавих үедээ "Албадан нураах газруудын эзэдтэй уулзаагүй. Би нураана л гэсэн бол нураана. Хуулийн дагуу албадан нураах болно" гэх тайлбарыг өгсөн юм.

Хэдийгээр Д.Сумъяабазар албадан нураана гэдгээ итгэл төгс хэлж буй боловч хэзээ, хэрхэн, яаж нураах мэдээлэл огтоос тодорхой бус байгаа юм. Ажлын хэсэг байгуулж, хуулийг судалж, ажиллана гэх боловч тус ажлын хэсэг ч тодорхойгүй байна.

Энэ мэтээр бүрхэг тайлбар өгөх бус үйлдлээрээ хийж харуулах хэрэгтэй. Хэрэв дээрх барилгыг нураах бол барилгын цаашдын гарах зардлыг тооцоолж, үргэлжлүүлэн барихыг нь зогсоох хэрэгтэй. Гэвч бодит байдал дээр тус барилгын ажлын үйл ажиллагааг зогсоох нь бүү хэл, ажилчид нь хоёр ээлжээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:26

Д.Сумъяабазар худлаа бүлтрэхээс өөр юу ч чадахгүй. Чадахгүйг нь мэдээд цаадуул нь барилгын ажлаа үргэлжүүлж байна.

Зочин
Зочин
8 сар 23, 2023 22:28
Reply to  Зочин

Цаг хожиж өгч байгаа юм шиг бнаа

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:29

Ардуур нь мөнгө төгрөг нааш цаашаа болоод тэгээд чимээгүй анина дөө

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:35

Хэлсэн шдээ, 16-аас дээш давхар барилгыг барих, нураах зөвшөөрлийн Барилга, хот байгуул�##�тын яам гаргадаг аа гэж. Яам руу шаардлагаа хүргүүлсэн, яамны шатанд явж байгаа биз дээ, одоо

Стар
Стар
8 сар 23, 2023 08:37

Бишдаа удахгүй айлууд нь ороод айлтай байр нураахгүй гээд шүүх дээр очоод тэгээд дуусна дөө

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:41

Дашийн шог гэдэг нь болж байхгүй юу

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:47

Будлиулийшдээ энэ дээгүүр доогуур

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:50

Умартагсад

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:52

Албадан нурааж чадахгүй ээ харж л байгаарай

Зочин
Зочин
8 сар 23, 2023 09:10

Ailuud ch bas iim bair avch orj baidag. Xachin baigaa shuu

Зочин
Зочин
8 сар 23, 2023 09:42

Цаагуураа мань хэд гялс бариад дуусгачихаа тэгвэл нураах аргагүй болно гэж хэлэлцээ биз издуунууд

Зочин
Зочин
8 сар 23, 2023 09:58

Хотын даргын 1001 дахь хоногийн 1001 шөнийн үлгэр шүү дээ юун гэнэ юм сурв�##�жилах гэж

Зочин
Зочин
8 сар 23, 2023 10:07

Хртын даргын үг ёстой нохой хуцсан дайтай сонсогдоогүй бололтойдогоо!!! Ийм зүйлийг эцэст нь хүртэл шийдэж сурах хэрэгтэй. Нураагаад зардлыг холбогдох хүмүүс хувааж төлөх шийдвэр гаогав�##� маш сайн сургамж болно доо. Нэр хүнд нь мянга дахмн унасан Сумьяабазарын нэр суга өсөж баатар шахуу л болно доо. Мэдээж газар авахыг санаачилсан нөхөр гол хохиролыг төлнө. За тэгээд маш олон хүн хуваана даа. Нөгөө Хулангаар мөнгө төлүүлж байгаагаас хамаагүй илүү шудрагадаа.Чадахуу Бөх Минь !

Зочин
Зочин
8 сар 23, 2023 10:22

Нурааж харагдаач бөөснүүд.

иргэн
иргэн
8 сар 23, 2023 10:25

Дулаан цахилгаан усаар өгөхгүй тэгээд дуусаа

Zochin
Zochin
8 сар 23, 2023 12:44

DANHAN TOLGOIT, TENEG, MANGAR BUH NERTEI HULGAICHDAAS OLIGTOI UNEN HEZEE CH, HEZEE CH GARAHGUI. 2 HUUR UURSDUU UHDEL BOLBOL TAARNA

Зоч
Зоч
8 сар 23, 2023 17:24

Нураахыг чинь харая! Бүр хөх инээд хүрчих юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийг Сумка дүү уул нь мэддэгшдээ. Хаха дахин хаха! Ёоо ёо бүр элэг авах нь!

Зочин
Зочин
8 сар 23, 2023 17:44

ҮГҮЙ ЭЭ МӨН, ИЙМ БАЙРНААС ХУДАЛДАН АВДАГ ХҮН БАС БАЙХЫМАА!!

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
8 сар 23, 2023 21:34

Хэлсэн бол хнрэгжүүлдэг байж л олны итгэлийг даана биздээ. Ам ажил нь зөрүүтэй хүнд итгэх хүнгүй л болох бх даа.

Зочин
Зочин
8 сар 23, 2023 22:17

Харж л байя

Зочин
Зочин
8 сар 24, 2023 09:51

Угаасаа худ�##� яриад байгаа нь үүгээр бас нотлогдож бн.Түүний яриад байгаа амьдр�##� хоёр байнга зөрөөтэй байдөг нь энэ.Одоо их дээд сургуулиудыг хотын захад гаргана гээд Засгийнхаа �##�ь эрт шийдсэн асуудлыг яриад оруу гаруутаж бн. Хэн бэ Энэ

Зочин
Зочин
8 сар 24, 2023 11:46

Нэгэнт нураах шийдвэрээ гаргасан бол бичгээ явуулаачээ. Мөнгө л үрэгдээд байна биз дээ.

Зочин
Зочин
8 сар 24, 2023 13:34

Сумъяа болохоор нураана л гэж унгас а-лдаад яваа шүү дээ.

Зочин
Зочин
8 сар 25, 2023 00:57

Нурааж яах гээд байгаан. Дураараа юм бэээ. Хэн та нарт гомдол гаргана. Зүгээр л захи�##�гатай мэдээ бна. Горьдов оо. Нурахгүй заааа

Зочин
Зочин
8 сар 25, 2023 05:10

Сумка дарга өөрөө ард нь бгаач юм билүү хулгайч нар ард түмнийг хардах өвчтэй болгсон

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
8 сар 25, 2023 09:52

�######�ААЧЭЭ СУМЬЯАБАЗАР ШУНАЛЫН ДЭВ, ЭРГҮҮ МАЛАА. БҮХЭЛ БҮТЭН УЛСБН НИЫСЛЭЛИЙГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. ДАРАА НЬ МОНГОЛ УЛСЫГ САМРАНА ДАС ЭНЭ МАН-ГАРУУД.

Зочин
Зочин
8 сар 25, 2023 13:56

Энд байр авах хүмүүс нь юу бодож авах бол?

Иргэн
Иргэн
8 сар 25, 2023 21:59

Иргэнэзэнтэйн уулзахгүй айгаад бга нь юү вэ уулзаж хэлээд захирамжаа өгөөч аймхай

Холбоотой мэдээ

Back to top button