“BRICS”-ийн удирдагчид Өмнөд Африк дахь уулзалтаа эхлүүлэв

BRICS” буюу Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн удирдагч нар мягмар гарагт (2023.08.22) Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбургт уулзалтаа эхлүүлсэн. Тус холбоог зарим гишүүд нь барууны орнуудтай эн тэнцэх хүчирхэг нэгдэл болгохыг хүсэж байгаа учир шинээр гишүүн улс элсүүлэх хүсэлтэй байгаа юм.
Украины дайн мөн АНУ болон БНХАУ хоёрын өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь тус холбооны эвслийг бэхжүүлж, өмнө нь үүсээд байсан дотоод хагарал, уялдаа холбоогүй байдлаа өөрчлөх хэрэгтэйг харуулсан.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса “BRICS-ийн гишүүдийг нэмснээр дэлхийд тэнцвэртэй, дэг журамтай байдлыг үүсгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй, улс төрийн өөр өөр тогтолцоотой олон үндэстний бүлэг болно” гэж хэлжээ.
Барууны орнуудтай эн тэнцэх хүчирхэг холбоо үүсгэнэ гэх зорилго нь цөөнгүй хэдэн улсын анхаарлын татсан байна. Өмнөд Африкийн албан тушаалтнуудын хэлснээр 40 гаруй орон BRICS-д элсэх хүсэлтэй байгаа аж. Тэдний 24 улс нь гишүүн болох хүсэлтээ албан ёсоор илгээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.