УРЛАГ

“Хурд” хамтлаг 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийнэ

“Хурд” хамтлагийнхан “Хайртай” нэртэй соён гэгээрлийн аяныг эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорив. Энэхүү аянд тус хамтлагаас гадна дуучин Б.Баяцэцэг, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Отгонбаярын багт багтсан залуу уран бүтээлчид нэгджээ.

Аяны хүрээнд 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна олон уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Бид 25 жил зүтгэлээ.”Хайртай” соён гэгээрлийн аяныг эхлүүлэх санааг хамтлагийн гишүүд гаргасан. Манай хамтлаг сүүлийн 10 жил орон нутгаар аялан тоглолт хийгээгүй. Энэ удаагийн үйл ажиллагаагаа соён гэгээрлийн аян болгон зарлалаа. Аяныг Засгийн газар, хувийн хэвшил, орон нутгийн удирдлага маш сайхан дэмжиж байна. Бид энэхүү аянаар түүчээлэн галт бамбараа бариад урлагынхныгаа сайхан бүхэнд уриалж байна. Мөн энэхүү аяны хүрээнд маш том конткент үйлдвэрлэж ирэх намраас цуврал болгон гаргах болно” хэмээлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button