УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний айлчлал 400 сая ам.долларын орлого оруулдаг

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд айлчлах билээ. Тэгвэл түүний айлчлалд гаднын 23 орны 56 хэвлэл мэдээллийн 150 орчим сэтгүүлч, зураглаач хүрэлцэн ирэх ажээ.

Харин дотоодын хэвлэл мэдээллийн 180 орчим сэтгүүлч, зураглаач сурвалжлахаар бүртгүүлсэн байна. МҮОНРТ шууд дамжуулах бол гадаад дотоодын шууд дамжуулалтад Тэнгэр ТВ ажиллахаар болсон аж. "Reuters", "CBS", "MBC" "Asia one" болон Италийн олон хэвлэл ирнэ. Итали, монгол болон англи гурван хэлээр дамжуулна.

Францисыг дагаж гадаад харилцааны сайд тэргүүтэй 2000 орчим зочид төлөөлөгчид оролцох товтой байна. Номлолд оролцох сүсэгтнүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд 3500 орчим сүсэгтэн ирэх тооцоотой байгаа ажээ. Цахим бүртгэл хэдийн дууссан тул оролцох боломжтой сүсэгтнүүдийн тоог нэмэх эсэх гомдол хүсэлт ихээр ирж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн жилд 3-4 айлчлал хийдэг бөгөөд үүний үр дүнд тухайн улсад 400 хүртэлх сая ам.долларын орлого үлддэг байна. Манай улс тус улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор айлчлалын урилга явуулсан бөгөөд ийнхүү 31 дэх жил дээрээ айлчилж байна.

Хоёр улсын дипломат харилцааг Плано Карпини болон Гүюг хааны үед хоёр улсын хооронд элч солилцдог байсан бөгөөд энэ үеэс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап Францис манай улсад айлчилж буй чухал ач холбогдолтой мөч юм. Тухайн улсад 777 тоо нь азын тоог бэлгэддэг.

Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Улаанбаатар хот дахь том, жижиг гэлтгүй бүхий л зочид буудлын захиалга хэдийн дүүрсэн ажээ.

Түүхэндээ анх удаа болж буй энэ айлчлал нь манай улсын гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой юм. Гадаад бодлогын олон талт тулгуур үзэл, 13-р зуунаас хойш олон шашны энхтайвныг цогцлоосон, энхийг эрхэмлэсэн, бие даасан байдлыг илтгэж буй айлчлал билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Х Богд з�##�рах уу, энэ айлчл�##�ын үёэр

Зочин
Зочин

haluun usgui , hagarhai vann jorlontoi , 00 iin tsaasaa tallaj ugdug , y####n arhichdiin oromj bolson mongoliin buudaluud mongoliin neriig buzarlanuu gehees manduulahgui.Heden solongos uvgun dagadag ohiduud n etseg min namaig ezemdeech AMIN geed orilood baijdee

Холбоотой мэдээ

Back to top button