Гадаад мэдээДЭЛХИЙ

Элтон Жон хөнгөн зэргийн бэртлээр эмнэлэгт эмчлүүлжээ

Алдарт дуучин Элтон Жон Францын Ницца дахь гэртээ унасны дараа эмнэлэгт шөнийг өнгөрөөсөн байна. 76 настай дуучин тэрбээр Монако дахь “Princess Grace”-ийн нэрэмжит эмнэлгийн гэмтэл согогийн тасагт очиж, хөнгөн зэргийн бэртлээр оношлогдож эмчлүүлсэн аж.

Элтоны хэвлэлийн төлөөлөгч болсон явдлын талаар “BBC” агентлагт тодруулга өгөхдөө “Өчигдөр Францын өмнөд хэсэгт байрлах гэртээ халтирч унасны дараа эмнэлэгт хэвтсэн. Элтон ирээдүйд үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлж эмнэлэгт очсон. Үзлэгт хамрагдаад дараагийн өглөө тэрбээр эмнэлгээс гарч, одоо гэртээ биеийн байдал нь сайн байгаа” гэж хэлсэн байна.

Тэрбээр долоодугаар сард “Farewell Yellow Brick Road” нэртэй карьерынхаа эцсийн аялан тоглолтыг хийж дуусгасан билээ. Элтон одоо нөхөр Дэвид Фурниш болон хоёр хүүтэйгээ зуныг Францад өнгөрүүлж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хошного нь өвдөө биз

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

ой гутмаар сэжгийн

Зочин
Зочин

Авгай нь юм уу Хар хүн нь юм уу

Холбоотой мэдээ

Back to top button