СПОРТ

Туйванч Ц.Оюунчимэг, Х.Чинзориг нар олон улсын тэмцээнд түрүүлжээ

Хүндийг өргөлтийн ахмадын олон улсын тэмцээн Кипр улсад үргэлжилж байна. Тус улсад анх удаа болж буй тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин хүч сорьж байгаа юм.

17 орны 400 гаруй туйванч өрсөлдөж байгаа тэмцээний М50 насны 67 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Хандын Чинзориг, W55 насны +87 кг-д Ц.Оюунчимэг нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

“International open masters” тэмцээн энэ сарын 4-нд дуусаж, бусад жингийн аваргаа тодруулна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button