Нэг дороос | Пап Францис маргааш сайн үйлстнүүдтэй уулзаж, "Нигүүлсэлийн өргөө"-ний нээлтэд оролцоод буцна
Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францис есдүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Өнөөдөр айлчлалын гурав дахь өдөр. Түүний албан ёсны айлчлалын хөтөлбөр өчигдөр буюу есдүгээр сарын 02-ны өдрөөс төрийн гурван өндөрлөгтэй хийсэн уулзалтаар эхэлсэн юм.
Нэмэлт: 17:30 цаг
Пап Францис айлчлалыхаа 3 дахь өдөр Монгол дахь шашны төлөөлөлүүдтэй уулзаж, "Степп арена"-д талархал магтаалын ариун мөргөлийг үйлдлээ. Харин маргааш буюу есдүгээр сарын 4-ний Даваа гарагт Сайн үйлстнүүлтэй уулзалт хийж, дараа нь -"Нигүүлсэлийн өрөө"-ний нээлтэд оролцоно. 11:00 цагаас Пап Францисыг үдэх ёслолыг хийснээр айлчлал өндөрлөж, энэ өдрийнхөө 12:00 цагийн нислэгээр Ром-Улаанбаатар чиглэлд зорчино.
Нэмэлт: 16:00 цаг
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэж байна. Энэ мөргөл нь католиг шашны хүндэтгэлтэй, өргөн хүрээнд хийдэг, хамгийн том мөргөл бөгөөд эл үйл ажиллагаанд зориулан Пап Францис Батикан хотыг нүүлгээд иржээ хэмээн үйл ажиллагааны орчуулагч тайлбарлаж байлаа.
Өнөөдрийн энэ мөргөлд 3500 гаруй хүн оролцжээ. Пап Францис энэ үеэр "Баярлалаа" гэдэг үгийг Кардинал Жорж Маринга бидэнд тайлбарлаж өгсөн. Баярлах гэдэг үйл үгнээс үүссэн, сайхан талархлын үг юм байна. Монгол ахан дүүс та бүхэн ариун гэрчлэлээ өгсөнд баярлалаа" гэж хэлсэн юм.
Нэмэлт: 13:00 цаг
-Талархал магтаалын мөргөл 16:00 цагаас "Степп Арена"-д эхэлнэ-

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францисын талархал магтаалын мөргөл өнөөдөр буюу есдүгээр сарын 03-ны өдөр 16:00 цагаас Степп Арена цогцолборт эхэлнэ. Яг одоо бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үйл ажиллагаанд оролцох сүсэгтнүүдийг урьдчилан бүртгэсэн юм байна. Харин оролцох хүсэлтэй ч бүртгүүлж амжаагүй бол гадна талбайд байрлаж буй бүртгэлийн хэсэгт нэрээ өгснөөр оролцох боломжтой болно гэлээ. Мөн танхимын багтаамж дүүрсэн тохиолдолд гадна талбайд бэлтгэсэн дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Нэмэлт: 10:20 цаг
-Д.Чойжамц: Бурхан шашны уламжлал сэргэж, 10 Богд маань тодрон эрдэм номд шамдаж байна-

Шашин хоорондын уулзалтын эхэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц үг хэллээ.
Тэрбээр "... Бурхан шашны ном бидний оюун санааны тусгаар байдалд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг билээ. Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурханы шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна. Монголын бурхан шашинтнууд бид өнгөрсөн хугацаанд эх болсон зургаан зүйлийн амьтан, хамаг амьтан ялангуяа бүс нутаг даян дэлхийн энх тайвны төлөөх нэгэн үзүүрт сэтгэлээр мөргөл залбирлаа зориулж ирснээс гадна олон улсын уламжлалт шашин хоорондын уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, орон нутаг бүс нутаг болон олон улсын түвшинд нэг нэгнээ харилцан хүндэтгэх найрсгаар хамтран орших байгаль дэлхийгээ хамгаалах нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж дэмжиж өөрсдийн энхтайванч дуу хоолойгоор илэрхийлэн түүнийгээ үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн болно..." гэж онцоллоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Нэмэлт: 10:00 цаг
-Пап Францис Монгол улс дахь шашны тэргүүнүүдтэй уулзаж байна-
Пап Францисын айлчлалын 3 дахь өдөр Шашин хоорондын уулзалтаар эхэлж байна. Тодруулбал, пап лам Монгол улс дахь шашны тэргүүнүүдийг хүлээн авч уулзаж байна. Асем Велла дахь Хүннү театрт болж буй уг уулзалтад монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 12 шашны байгууллагын төлөөлөл албан ёсоор оролцож байгаа юм байна.
Тодруулбал, будда, бөө, ислам, эвангел, үнэн алдартан, иудей, хинди зэрэг 12 шашны төлөөлөл болгож үйл ажиллагаа явуулдаг сүм, холбоодын тэргүүн нар үг хэлж байна. Мөн эдгээр шашны санваартан, сүсэгтэн, хутагтууд энд хүрэлцэн иржээ.
-Пап Францис өнөөдөр шашин хоорондын уулзалт хийж, гэгээн мөргөл үйлдэнэ-

Пап Францисын өнөөдөр буюу есдүгээр сарын 03-ны ням гарагийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Өнөөдөр 10:00 цагаар Хүн театрт шашин хоорондын уулзалт хийнэ. Харин үдээс хойш 16:00 цагаас Степпа Арена-д Гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцоно.
ӨМНӨХ ӨДРИЙН НЭГ ДОРООС ХҮРГЭСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай Чойжамц хамба маанаь үнэхээр сайхан үг хэлжээ. Үнэхээр бидний эх болсон зургаан зүйл хамаг амьтанд туслахын тухайд чин ззүүрт сэтгэлээр з�##�биран хичээдэг уламжл�##� маань энэ ороо бусгаа цагт дэлхий дахинаа хүмүүн төрөлхтөний сэтгэл зүйд дэм тус бас нэгэн чимэг нь юм даа!
Ном хаялцуульяа
Чойжамц одоо болиосой. Бандиддаг заншлаа зогсоо.
Чиний явуулга бүтэлгүйтсэн явд�##�д чи өөрөө л буруутай Чиний явуулгаар Д�##�д Хүн Нэгүүн Өнөрцэцэг Ганданд б�##�аг тарьж Нэгүүн.мн Д�##�д Хүн ТББ хоёр нөхөр айлын насанд хүрээгүй хүүхдийг бандид сан буруугаа з�##�уу лам нар руу бухасан.Чи сүсэг бишрэл үгүй юм бол чи л сүсэггүй байлдаа бусдын шүтэх эс шүтэхийг чи эрхэндээ хураах ямар эрхтэй юм.Энэ нэг муу хэдэн шар хув�##�зуудыг яасан ч миний дур гэдэг үзлээ орхихгүй бол Чи өөрөө хошного дуулна гэж мэд
Шүүхээс тийм зүйл олоогүй л байхчиньлээ